images

БНСУ-ЫН ОЛОН УЛСЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ БАЙГУУЛЛАГА КОЙКАГИЙН ПУСАН ХОТ ДАХЬ САЛБАРЫН ТЭРГҮҮН ХУН СҮН БОМ-ЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА.

Үйл явдлын мэдээ

2021-04-02

952

Консул Ц.Өнөрзаяа, Солонгосын Олон улсын хамтын ажиллагааны байгууллага КОЙКА-гийн Пусан хот дахь салбарын тэргүүн Хун Сүн Бомыг хүлээн авч уулзав. 1991 онд байгуулагдан ажиллаж эхэлсэн КОЙКА Олон улсын хамтын ажиллагааны байгууллагын Пусан дахь салбар нь 2017 онд байгуулагдсан ба дотооддоо байгуулсан анхны салбар нь юм. 2 тал байгууллагын үндсэн чиг үүргийн хүрээнд хамтарч ажиллах, ялангуяа боловсролын салбарт дэмжлэг авах асуудлаар харилцан саналаа солилцлоо.

Пусан хот дахь КОЙКА-ийн салбар төв нь Хөгжлийн хамтын ажиллагааны тусламж буюу ODA хөтөлбөрийг Пусан, Үлсан хотууд болон Гённам мужийн их дээд сургуулиудтай хамтран хэрэгжүүлэх, орон нутгийн засаг захиргааны хөгжлийн зөв бодлогыг сурталчлах, Пусан хоттой ах дүү хотуудтай хамтарсан ODA төслийг дэмжих, орон нутгийн иргэдэд зориулсан боловсролын хөтөлбөрүүдийг боловсруулах, хэрэгжүүлэх зэрэг чиг үүрэгтэйгээр үйл ажиллагаагаа явуулдаг байгууллага юм.

Салбар төвийн тэргүүн Хун Сүн Бом нь өмнө нь Пусан хотын Олон улсын хамтын ажиллагааны санд ажиллаж байсан ба ажиллаж байх хугацаандаа тус Консулын газартай байнгын хамтын ажиллагааг өрнүүлж, улмаар Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн зарим цэцэрлэгүүдэд сайн санааны тусламж илгээх зэрэг ажлыг зохион байгуулж байсан хүн билээ.