images

УМАРД КЁНСАН МУЖИЙН ОЛОН УЛСЫН АСУУДАЛ ЭРХЭЛСЭН ЭЛЧИН САЙД ГҮ ХЁН МУ-Г ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ

Үйл явдлын мэдээ

2021-03-23

1036

БНСУ-ын Умард Кёнсан мужийн Олон улсын асуудал эрхэлсэн Элчин сайд Гү Хён Муг Консул Ц.Өнөрзаяа хүлээн авч уулзлаа. Уулзалтанд тус мужийн захиргааны Гадаад худалдааны газрын дарга И Ин Вон болон албаны бусад хүн байлцав. Умард Кёнсан муж нь тус улсын 8 мужийн нэг бөгөөд зүүн өмнөд хэсэгт байрладаг, засаг захиргааны хувьд 10 хот 13 сумтай, засаг захиргааны харьяаллын хувьд хамгийн том муж юм.

Умард Кёнсан мужийн захиргаа Андон хотод байрладаг ба энэхүү мужид эртний Шилла улсын нийслэл байсан Гёнжү хот, ган төмөрлөгийн үйлдвэрлэлээрээ алдартай POSCO үйлдвэр байрладаг Пухан хот зэрэг соёл, эдийн засаг, үйлдвэрлэл, газар тариалангийн томоохон бүс нутаг билээ.

Тус муж нь АНУ-ын Охио муж, БНХАУ-ын Хэнан шан муж, ОХУ-ын Эрхүү хот, ӨАБНУ-ын Норсвэст муж, Францын Алзас муж, Туркийн Бурса ил муж, Вьетнамын Тайнюэнь аймаг, Индонезийн Джокякарта муж, Испанийн Кастили ба Леон муж, БНХАУ-ын Шэньси муж, ОХУ-ын Приморийн хязгаар муж, БНХАУ-ын Хүнань мужуудтай тус тус хамтын ажиллагаа тогтоосон. Цаашид Монгол улсын ижил төстэй аль нэг аймагтай хамтын ажиллагаа тогтоох хүсэлтэй байгаагаа Элчин сайд Гү Хён Му илэрхийлж байлаа.