"НОГООН ҮНЭР" ТББ-ЫН ТӨЛӨӨЛЛИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ
Үлсан хотын "Ногоон үнэр" ТББ-ын Төлөвлөлтийн газрын дарга И Сү Хёнь, Ерөнхий менежер Пэ Бён Инь нарыг Консул Ц.Өнөрзаяа хүлээн авч уулзав. Монгол орны говь нутагт мод тариалах, услалтын системийг хөгжүүлэх зорилгоор байгуулагдсан тус байгууллага нь цаашид Монголын залуучуудыг сурч боловсроход нь дэмжих, туслалцаа үзүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийллээ.
Азийн олон орны цаг уурын чухал асуудлын нэг болсон нарийн ширхэгтэй тоосонцорыг бууруулах, Монгол орны цөлжилт ихтэй нутаг дэвсгэрийг сэргээх зэрэгт бодитоор орж ажиллах, мод тариалах, тарьсан модоо арчлах зэрэг нь энэхүү байгууллагын үндсэн чиг үүрэг бөгөөд цааашид үйл ажиллагаагаа улам өргөтгөнө гэлээ.
Энэхүү байгууллагын вэб хуудсанд зочлохыг хүсвэл доорхи линкээр холбогдоно уу. https://greenscent.org/