images

МОНГОЛ УЛСЫН ИРГЭН ТА МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН 2021 ОНЫ ЭЭЛЖИТ СОНГУУЛЬД САНАЛАА ӨГӨХӨӨР БҮРТГҮҮЛНЭ ҮҮ.

Үйл явдлын мэдээ

2021-04-19

954

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуульд иргэдийн саналыг 2021 оны 5 дугаар сарын 30-ны “Ням”, 2021 оны 5 дугаар сарын 31-ний “Даваа” гарагийн 07:00-22:00 цагийн хооронд Консулын газрын байранд авна.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн дагуу иргэд сонгуульд оролцож, саналаа өгөхийн тулд заавал урьдчилан бүртгүүлсэн байх шаардлагатай. Пусан дахь Консулын газарт ажиллаж буй сонгуулийн Салбар комисс сонгогчдын бүртгэлийг 2021 оны 4 дүгээр сарын 20-ноос эхлэн 2021 оны 5 дугаар сарын 9-ний өдөр хүртэлх хугацаанд хүлээн авна.

Иргэд Пусан дахь Консулын газарт биер хүрэлцэн ирэх, эсхүл шуудан, цахимаар бүртгүүлэх боломжтой. Бүртгүүлэхэд дараах зүйлийг анхаарна уу. Үүнд:

-  Консулын газарт биечлэн ирж бүртгүүлэх иргэд гадаад паспортаа авч ирэх,

- Цахимаар бүртгүүлэх иргэд http://www.busan.consul.mn цахим хуудас болон доор хавсаргасан “Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгуульд оролцох гадаад улсад байгаа иргэний бүртгүүлэх маягт”-ыг /маягт татаж авах/ хэвлэн авч бөглөн гарын үсгээ зурж баталгаажуулаад, гадаад паспортын хуулбарын хамт [email protected]  цахим шуудан хаягаар ирүүлэх /Зурган өгөгдөлтэй файл хүлээн авах боломжгүй тул сканердаж, тод, гаргацтай байх шаардлагатай/.

- Баталгаат буухиа шуудангаар ирүүлэх иргэд дээрх цахим хуудаснаас маягт хэвлэн авч бөглөн ГАРЫН ҮСГЭЭ ЗУРЖ БАТАЛГААЖУУЛАН, гадаад паспортын хуулбарын хамт 부산광역시 해운대구 센텀동로 99, 벽산-e센텀클래스원빌딩 14층 1410호 хаягаар  ирүүлэх,

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд зааснаар Монгол Улсаас гадаад улсад суугаа Дипломат төлөөлөгчийн газар байрладаг гадаад улсад байгаа сонгуулийн эрх бүхий иргэн сонгуульд оролцож, санал өгөх эрхтэй.

Гагцхүү очиж саналаа өгөхөө тухайн ЭСЯ, Консулын газарт хандаж сонгогчийн бүртгэлээ урьдчилан хийлгэсэн байхыг АНХААРНА уу.

Сонгогчдын нэрсийн жагсаалтад нэр нь баталгаажсан иргэд санал өгөх өдөр Консулын газрын байранд биечлэн ирж саналаа өгнө.

Сонгогчдын нэрийн жагсаалтад нэр нь баталгаажаагүй, урьдчилан бүртгэл хийлгээгүй эсхүл Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.9-д заасны дагуу сонгогчдын нэрсийн жагсаалтаас нэр нь хасагдсан бол сонгуульд оролцож, саналаа өгөх боломжгүйг АНХААРНА уу.

Иргэн Та сонгох эрхээ эдэлж, Монгол Улсынхаа төрийн тэргүүнийг сонгох сонгуульд идэвхтэй оролцоно уу.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛИЙН 44 ДҮГЭЭР САЛБАР КОМИСС
МОНГОЛ УЛСААС БНСУ-ЫН ПУСАН ХОТОД СУУГАА КОНСУЛЫН ГАЗАР