images

КОНСУЛ Ц.ӨНӨРЗАЯА АНУ-ААС ПУСАН ХОТОД СУУГАА КОНСУЛ ГОРДОН ЭС ЧОРЧТЭЙ АЛБАН УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ

Үйл явдлын мэдээ

2021-01-29

937

 

Пусан хотод АНУ, ОХУ, Хятад, Япон, Монгол гэсэн гадаадын 5 улсын Консулын газар байдаг. Үүний нэг болох АНУ-аас Пусан хотод суугаа Консулын газрын тэргүүн, Консул Гордон Эс Чорч болон Монгол Улсаас Пусан хотод суугаа Консулын газрын тэргүүн, Консул Ц.Өнөрзаяа нар албан уулзалт хийв. Уулзалтаар хоёр улсын найрсаг хамтын ажиллагаа болон суугаа орны онцлогийн талаар санал солилцлоо. Тус Консулын газар нь Умард Кёнгсан, Өмнөд Кёнгсан, Жэжү гэсэн 3 мужийг хамаардаг ба 1983 оны 11 сард АНУ болон БНСУ-ын найрсаг хамтын ажиллагааг өргөжүүлэх, консулын тойрогт суугаа иргэдийн хууль ёсны эрх ашгийг хамгаалах зорилгоор анх байгуулагдаж байжээ.