Хүүхдийг Монгол Улсын хилээр нэвтрүүлэхэд хяналт тавих журам
2023-06-13
МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙДЫН ТУШААЛ
2017 оны 3 дугаар сарын 03-ны өдөр
Дугаар А/49
Улаанбаатар хот
ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ
Монгол Улсын иргэн гадаадад хувийн хэргээр зорчих, цагаачлах тухай хуулийн 7.4 дэх хэсгийг үндэслэн ТУШААХ нь:
1. Хүүхдийг Монгол Улсын хилээр нэвтрүүлэхэд хяналт тавих журам-ыг хавсралтаар баталсугай.
2. Журмыг хэрэгжүүлж ажиллахыг Хил хамгаалах ерөнхий газрын дарга, хошууч генерал Ц.Сэргэлэнд даалгасугай.
3. Журмын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Э.Энхтуяад үүрэг болгосугай.
САЙД С.БЯМБАЦОГТ
Захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн санд 2017 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн 3704 дүгээрт бүртгэв.