БУЦАХ ҮНЭМЛЭХ
2023-05-29
БНСУ-д зорчиж байгаа болон байнга оршин суугаа Монгол Улсын иргэн гадаад паспортоо хаясан, эх орондоо яаралтай буцах шалтгааны улмаас гадаад паспорт шинээр захиалж авах боломжгүй зэрэг тохиолдолд Travel document буюу буцах үнэмлэх авна.
Бүрдүүлэх материал:
1. Консулын газраас буцах түр үнэмлэх авах мэдүүлэг, өргөдлийн маягт авч бөглөнө
2. Буцах үнэмлэх авах болсон нотолгоо /үндэсний гадаад паспортоо үрэгдүүлсэн болохыг нотолсон эрх бүхий байгууллагын тодорхойлолт/
3. Гадаад паспортын хуулбар, Цахим иргэний үнэмлэхний хуулбар / www.e-mongolia.mn цахим хуудаснаас авсан лавлагаа байж болно/
4. 3.5х4.5 см-ийн хэмжээний цээж зураг хоёр хувь
5. Үйлчилгээний хураамж
Дээрх материалыг бүрдүүлж КГ-т өөрийн биеэр авчрах буюу боломжгүй тохиолдолд баталгаат шуудангаар ирүүлнэ.
Тайлбар: Буцах үнэмлэхийг Монгол Улсын иргэд гадаад паспортоо алдаж үрэгдүүлсэн, эсхүл хүчингүй болсон тохиолдолд шинээр паспорт авах боломжгүйгээр эх орондоо буцах шаардлага гарсан тохиолдолд л олгодог. Дээр дурдсан баримт бичгийн аль нэг нь байхгүй тохиолдолд буцах үнэмлэхийг олгох боломжгүй болохыг анхаарна уу. Буцах үнэмлэх нь олгогдсон өдрөөс эхлэн 6 хүртэл сарын хугацаанд хүчинтэй, зөвхөн нэг удаа хэрэглэх боломжтой баримт бичиг юм. Иймд та энэ хугацааны дотор буцах үнэмлэхээр Монгол Улсын хилээр нэвтрэх эрхтэй. Буцах үнэмлэхээр дамжин өнгөрч буй улсад болон бусад улсад зорчих, хонох боломжгүй бөгөөд зөвхөн транзит хийхийг зөвшөөрдөг журамтай. Танд олгосон буцах үнэмлэхийг Монгол Улсын хилээр нэвтрэхэд Хил хамгаалах байгууллага хураан авч, Улсын бүртгэлийн ерөнхий газарт хүргүүлдэг болно.