НАС БАРСНЫ БҮРТГЭЛ

2023-05-19


Консулын газар нь Иргэний бүртгэлийн тухай хуулийн 19 дүгээр зүйлд заасны дагуу дараахь баримт бичгийн аль нэгийг үндэслэн нас барсныг бүртгэж, УБЕГ-т илгээнэ.

  • Нас барсан тухай эмнэлгийн магадлагаа /эсвэл иргэнийг нас барсныг зарласан тухай шүүхийн шийдвэр, нас барсан шалтгааны талаар гаргасан шүүх эмнэлгийн дүгнэлт байж болно.
  • Нас барсан иргэний иргэний үнэмлэх, гадаад паспортын хуулбар.
  • Гэрлэлтийн гэрчилгээ эсвэл гэрлэлт бүртгэлгүй тухай лавлагаа.
  • Нас барсны бүртгэлийг зөвхөн хуульд заасан эрх бүхий иргэн /эхнэр, нөхөр, аав, ээж, 18  насанд хүрсэн хүүхэд г.м/ эсхүл тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч хийлгэнэ.