ТӨРСНИЙ БҮРТГЭЛ

2023-05-19


Анхаарах: шинэ төрсөн хүүхдийн төрсний бүртгэлийг төрснөөс хойш 30 хоногийн дотор бүртгүүлэх бөгөөд хэрвээ 30 хоногоос хэтэрсэн тохиолдолд УБЕГ-аас төрөлт бүртгэлгүй лавлагаа заавал авна. Бүртгэл хийлгэхэд дараах бичиг баримтыг бүрдүүлнэ.

1. Гэрлэлтийн баталгаатай эцэг эхээс төрсөн хүүхдэд төрсний гэрчилгээ авахад:

  • Консулын газраас төрсний гэрчилгээ авах мэдүүлэг, өргөдлийг авч бөглөх.
  • Хүүхэд төрсөн тухай эмнэлгийн магадлагаа /монгол хэл рүү орчуулуулж, нотариатаар баталгаажуулна/
  • Эцэг, эхийн цахим иргэний үнэмлэхний хуулбар /www.e-mongolia.mn цахим хуудаснаас авсан лавлагаа байж болно/
  • Эцэг, эхийн гадаад паспортны хуулбар
  • Гэрлэлтийн гэрчилгээний хуулбар /www.e-mongolia.mn цахим хуудаснаас авсан лавлагаа байж болно/
  • Бүртгэлийн хураамж 10 ам.доллар. 

2. Гэрлэлтийн баталгаагүй эцэг, эхээс төрсөн хүүхдэд эцэг тогтоолж хийж төрсний гэрчилгээ авахад:

  • Консулын газраас эцэг тогтоож төрсний гэрчилгээ авах мэдүүлэг, өргөдлийг авч бөглөх.
  • Хүүхэд төрсөн тухай эмнэлгийн магадлагаа /монгол хэл рүү орчуулуулж, нотариатаар баталгаажуулна/
  • Эцэг, эхийн цахим иргэний үнэмлэхний хуулбар /www.e-mongolia.mn цахим хуудаснаас авсан лавлагаа байж болно/
  • Эцэг, эхийн гадаад паспортны хуулбар
  • Бүртгэлийн хураамж 10 ам.доллар. 

3. Ээж өөрөөрөө хүүхдээ овоглож төрсний гэрчилгээ авахад:

  • Консулын газраас эхээр овоглож төрсний гэрчилгээ авах мэдүүлэг, өргөдлийг авч бөглөх.
  • Хүүхэд төрсөн тухай эмнэлгийн магадлгаа /монгол хэл рүү орчуулуулж, нотариатаар баталгаажуулна/
  • Эхийн цахим иргэний үнэмлэхний хуулбар /www.e-mongolia.mn цахим хуудаснаас авсан лавлагаа байж болно/
  • Эхийн гадаад паспортны хуулбар
  • УБЕГ-ын гэрлэлт бүртгэлгүй лавлагаа /Лавлагааг эх хувиар эсвэл ГХЯ-аар дамжуулан авсан байна. Эсвэл www.e-mongolia.mn цахим хуудаснаас авсан лавлагаа байж болно/
  • Бүртгэлийн хураамж 10 ам.доллар.

Жич: Эцэг, эхийн аль нэг нь өмнөх гэрлэлт цуцлалтын талаарх мэдээллээ УБЕГ-т бүртгүүлж амжаагүй тохиолдолд бүртгэлийн ажилтантай холбогдож нэмэлт мэдээлэл авна уу.