ГЭРЛЭЛТИЙН БҮРТГЭЛ

2023-05-19


Гэрлэхийг хүсэгчид өөрийн биеэр Консулын газарт ирж өргөдөл  хүсэлтээ гаргана.

  • Консулын газраас гэрлэлт бүртгэлийн анкет, өргөдөл авч бөглөнө.
  • Гэрлэлт бүртгүүлэх иргэдийн цахим иргэний үнэмлэх /хуулбар хувь эсвэл www.e-mongolia.mn цахим хуудаснаас авсан лавлагаа байж болно/
  • Гадаад паспорт /хуулбар байж болно/
  • Тус бүр УБЕГ-аас гэрлэлт бүртгэлгүй тухай лавлагаа. /Лавлагааг эх хувиар эсвэл ГХЯ-аар дамжуулан авах, Эсвэл www.e-mongolia.mn цахим хуудаснаас авсан лавлагаа байж болно/
  • ДОХ, сүрьеэ, сэтгэцийн шинжилгээ өгч, магадлагаа авсан байх /шинжилгээний хариу гадаад хэл дээр байгаа тохиолдолд монгол хэл рүү орчуулуулсан байна/.
  • Гэрлэгсэд 2 гэрчийн хамт ирнэ. /Гэрчүүд Монгол Улсын иргэн байх бөгөөд цахим иргэний үнэмлэхтэйгээ ирэх/
  • Бүртгэлийн хураамж 10 ам.доллар. 

Шинжилгээг иргэд өөрсдийн сонгосон эмнэлэгт өгч болох ба шинжилгээний хариуг монгол хэл рүү орчуулсан байх шаардлага тавигдана. 


  • ГАДААД УЛСЫН ИРГЭНТЭЙ ГЭРЛЭЛТИЙН БҮРТГЭЛ ХИЙЛГЭХ.

Анхаарах: Гадаад улсын иргэнтэй гэр бүл батлуулах тохиолдолд тухайн гадаад улсын гэрлэлтийн бүртгэлд бүртгүүлсэн байхыг шаардана. Гадаад хэл дээрх бүх баримт бичгийг монгол хэл рүү орчуулуулж, нотариат авсан байна.

А. Монгол талаас бүрдүүлэх баримт бичиг:

  • Гэрлэхийг хүсэгчийн гараар бичсэн өргөдөл, иргэний үнэмлэх, гадаад паспортын нотариатаар батлуулсан хуулбар.
  • Гэрлэлт бүртгэлгүй тухай УБЕГ-аас гаргасан лавлагаа./ Лавлагааг эх хувиар эсвэл ГХЯ-аар дамжуулан авсан байна. Эсвэл www.e-mongolia.mn цахим хуудаснаас авсан лавлагаа байж болно/
  • ДОХ, сүрьеэ, сэтгэцийн шинжилгээ өгч, магадлагаа авсан байх.
  • Монгол Улсын Цагдаагийн байгууллагуугаас тодорхойлолт / www.e-mongolia.mn цахим хуудаснаас авсан лавлагаа байж болно/
  • Оршин суугаа баг, хорооны засаг даргын хаягийн тодорхойлолт /www.e-mongolia.mn цахим хуудаснаас авсан лавлагаа байж болно/

Б. Солонгос талаас бүрдүүлэх баримт бичиг:

  • Гэрлэлтээ батлуулахыг хүсэгч нь өргөдлөө үндэснийхээ хэлээр дэлгэрэнгүй /гараар/ бичиж, хувийн тамга дарна.
  • Тухайн улсын иргэний үнэмлэх, гадаад паспортын хуулбар.
  • Оршин суугаа газраас ам бүлийн тодорхойлолт.
  • Гадаадын иргэн өөрийн улсын бүртгэлийн байгууллагаас авсан гэрлэлтийн бүртгэлийн талаарх лавлагаа.
  • ДОХ, сүрьеэ, сэтгэцийн шинжилгээ өгч, магадлагаа авсан байх.
  • Гэмт хэрэг зөрчилд холбогдолгүй талаарх харьяалах улсын холбогдох байгууллагын /цагдаагийн/ тодорхойлолт.
  • Гэрлэгсэд 2 гэрчийн хамт ирнэ. /Гэрчүүд Монгол Улсын иргэн байна/
  • Бүртгэлийн хураамж 10 ам.доллар. 

혼인신고하는데 필요한 서류

.   몽골에서 준비할 서류
- 혼인신고인은 신청서를 자필로 작성하여 주민등록증과 여권 사본을 공증받아서 첨부한다.
- 몽골 주민등록처에서 혼인관계증명서를 발급 받는다. / www.e-mongolia.mn에서 발급받을 수 있음/
- 에이즈, 결핵, 정신병 등 3가지 신체검사를 의료기관으로부터 받아 증명서를 제출한다.
- 몽골 경찰청으로부터 범죄사실확인서를 발급받는다. / www.e-mongolia.mn에서 발급받을 수 있음/
- 몽골에서 거주하고 있는 동사무소에서 거주사실증명서를 발급받는다. / www.e-mongolia.mn에서 발급받을 수 있음/

.   한국에서 준비할 서류
- 한국인 혼인신고자는 신청서를 자필로 작성하여 사인 및 인감을 찍고 공식번역소에서 몽골어로 번역하여 공증받는다.
- 주민등록증과 여권 사본을 공식번역소에서 몽골어로 번역하여 공증받는다.
- 해당 기관으로부터 가족관계증명서를 발급 받아 공식번역소에서 몽골어로 번역하여 공증받는다.
- 해당 기관으로부터 혼인관계증명서를 발급 받아 공식번역소에서 몽골어로 번역하여 공증받는다.
- 에이즈, 결핵, 정신병 등 3가지 신체검사를 의료기관으로부터 받아 증명서를 공식번역소에서 몽골어로 번역하여 공증받는다.
- 해당 기관으로부터 범죄사실확인서를 발급받아 공식번역소에서 몽골어로 번역하여 공증받는다.
- 혼인신고자들은 증인 몽골국적인 2명을 모시고 와야 한다.
- 수수료 10불.