ИРГЭНИЙ ШИНЭЧИЛСЭН БҮРТГЭЛ
2023-04-20
Монгол Улсын 16, 25, 45 насанд хүрсэн иргэн Иргэний Улсын бүртгэлийн тухай хуулиар шинэчилсэн бүртгэл буюу биеийн давхцахгүй өгөгдлийн бүртгэлд заавал хамрагдана. Хамрагдахдаа дараах материалыг бүрдүүлэх ба Монгол Улсын иргэн Консулын газарт өөрийн биеэр ирж хурууны хээ буюу биеийн давхцахгүй өгөгдлөө өгч бүртгэл хийлгэнэ.
- Цахим иргэний үнэмлэх /www.e-mongolia.mn цахим хуудаснаас авсан лавлагаа байж болно/
- Төрсний гэрчилгээ /www.e-mongolia.mn цахим хуудаснаас авсан төрсний бүртгэлийн лавлагаа байж болно/
- Бүртгэлийн хураамж 15 ам.доллар
Жич:
- 16 насанд хүрч анх удаа цахим иргэний үнэмлэх авах тохиолдолд эцэг, эхийн цахим иргэний үнэмлэх /www.e-mongolia.mn цахим хуудаснаас авсан лавлагаа байж болно/ болон Монгол Улсад бүртгэлтэй оршин суугаа хаягийн тодорхойлолт авсан байна.
- БНСУ-д ирээд олон жил болсон, оршин суугаа хаягийн өөрчлөлт хийлгэсэн иргэд Монголд Улсад бүртгэлтэй оршин суугаа хаягийн тодорхойлолт авах. /www.e-mongolia.mn цахим хуудаснаас авсан лавлагаа байж болно/
Анхаарах:
- Бүртгүүлэх иргэд өөрсдийн ургийн овог, Монгол Улсад байнга оршин суугаа хаягаа тодорхой мэдэж байх шаардлагатай. Бүртгэлийн ажилтан шинэчилсэн бүртгэлд хамрагдсаныг нотолж ИУБ-31 маягтыг хэвлэн гарын үсэг зуруулах ба бар код бүхий бүртгүүлийг хуудас өгнө. Бүртгэлийн хуудас нь шинэчилсэн бүртгэлтэй холбоотой аливаа асуулт, лавлагаа авах, хэвлэгдсэн цахим иргэний үнэмлэхээ хүлээн авахад хэрэг болох тул хаяж үрэгдүүлж болохгүй.
- Шинэчилсэн бүртгэлд хамрагдсаны дараа УБЕГ-ын цахим хуудас https://burtgel.gov.mn/, 1890 лавлах утсанд хандаж регистрийн дугаар, бүртгүүлсэн бүртгэлийн тасалбарын дугаараа /бар код/ оруулж таны мэдээлэл бүртгэлд орсон эсэхийг шалгах боломжтой.