Consulate of Mongolia in Busan, Republic of Korea |
БНСУ-д оршин суугаа тодорхойлолт авахМонгол Улсын иргэн та БНСУ-д оршин суугаа тодорхойлолт авахдаа дараахь материалыг бүрдүүлнэ. Бүрдүүлэх материал: 1. БНСУ-д оршин суугаа тодорхойлолт 2. БНСУ-д хэрэглэж буй ID card/жолооны үнэмлэх, оюутны үнэмлэх зэрэг БНСУ-д оршин суугааг нотлох баримт бичгийн хуулбар 3. Үйлчилгээний хураамж ОРШИН СУУЖ БАЙГААГ НОТОЛСОН ТОДОРХОЙЛОЛТ гэж гадаад улсад оршин сууж байгаа Монгол иргэдийг тухайн оршин сууж буй улсын харъяалах албан ёсны бичиг баримт /ID card, жолооны үнэмлэх, сургуулийн үнэмлэх гэх мэт/, түүнчлэн эрх бүхий албан тушаалтнаас гаргасан нотлох бичиг /сургуулийн тодорхойлолт, банкны гүйлгээний утга/ зэргийн аль нэгэн дээр нь үндэслэн тухайн улсад /одоо байгаа байнгын хаягт нь үндэслэн тодорхойлно/ ажиллаж, амьдарч, оршин сууж байгааг нь албан ёсоор нотолсон бичиг юм. Та КГ-аар дамжуулан БНСУ-д оршин сууж байгаагаа нотолсон тодорхойлолт гаргуулснаар зөвхөн мөнгө авахад энэхүү тодорхойлолтыг ашиглах төдийгүй цаашид өөр бусад үйлдэл хийхэд мөн дахин гаргуулахгүйгээр энэхүү тодорхойлолтоо ашиглах боломжтой юм. |