ЗАРЛАЛ
Монгол Улсаас БНСУ-ын Пусан хотод суугаа Консулын газар нь 2025 оны 4 дүгээр сарын 26-ны Бямба гарагт Мугпу хотод Явуулын консулын үйлчилгээ үзүүлнэ. Тус арга хэмжээнд:
Century 21 – Олон улсын франчайз үл хөдлөх хөрөнгийн албан ёсны зууч (Platinum салбар)
GME – Мөнгөн шилжүүлгийн компани,
Өмнөд Чолла мужийн Хвасүн хотын “Чингис хууль зүйн товчоо” зэрэг байгууллагууд оролцож, иргэдэд үл хөдлөх хөрөнгө, санхүү, виз, хууль зүйн чиглэлээр мэдээлэл, зөвлөгөө, үйлчилгээ үзүүлнэ. Консулын үйлчилгээтэй холбоотой асуудлаар 051-465-9996 дугаарын утсаар холбогдон лавлана уу.