images

“GO MONGOLIA” ХӨТӨЛБӨРИЙН ХҮРЭЭНД ОЛОН УЛСЫН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ЭКСПОД “МОНГОЛЫН ГОВИОР АЯЛЦГААЯ” УРИАН ДОР 50,000 ГАДААДЫН ИРГЭДЭД ГОВИЙН АЯЛЛЫГ СУРТАЛЧИЛНА.

Үйл явдлын мэдээ

2025-04-24

26

Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Засаг дарга Ц.Дэнээдорж тэргүүтэй төлөөлөгчдийг Консул Ц.Жадамбаа хүлээн авч уулзлаа.

Уулзалтын үеэр 2025 оны 11 дүгээр сард Пусан хотноо зохион байгуулагдах “Аялал жуулчлалын үзэсгэлэн яармаг”-т оролцож, “Монголын говиор аялцгаая” уриан дор говийн бүс нутгийн аялал жуулчлалыг сурталчлах, олон улсад таниулах ажлын талаар санал солилцов.

Тус үзэсгэлэн яармаг нь Азийн бүс нутгийн аялал жуулчлалын томоохон арга хэмжээнүүдийн нэг бөгөөд жил бүр гадаад, дотоодын аялал жуулчлалын байгууллагууд, аялал жуулчлалын агентлагууд, улс орнуудын дипломат төлөөлөгчийн газрууд, төрийн болон хувийн хэвшлийн төлөөллүүд өргөнөөр оролцдог.

Үзэсгэлэн яармаг 3 хоногийн турш зохион байгуулагддаг бөгөөд өнгөрсөн жилийн арга хэмжээг нийт 50,000 гаруй зочид үзэж сонирхсон байна.

Энэ жил Монгол Улс, тэр дундаа говийн бүс нутгийн онцлог байгаль, түүх, соёлын өв, говийн аяллыг гадаадын жуулчдад таниулах зорилгоор оролцохоор төлөвлөж байна.

Өмнөговь аймгийн төлөөлөгчид үзэсгэлэнд оролцох бэлтгэл ажлаа эхлүүлээд байгаа бөгөөд бүс нутгийнхаа байгаль, соёлын онцлогийг олон улсад сурталчлах, аялал жуулчлалын урсгалыг нэмэгдүүлэх, эдийн засгийн шинэ боломжуудыг бий болгох чиглэлд анхааран ажиллаж байна.