images

КИМХЭ ХОТЫН ПАРАЛИМПЫН ХОЛБООТОЙ ХАМТЫН АЖИЛЛАГАА ЭХЛҮҮЛЭХ АЖЛЫГ ЯАРАЛТАЙ ХИЙХ ТАЛААР ТОХИРОЛЦЛОО

Үйл явдлын мэдээ

2025-04-25

23

Монгол Үндэсний Паралимпын хороо, Пара хөнгөн Атлетикийн Холбооны Удирдах зөвлөлийн гишүүн, Үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч, Спортын мастер Б.Батдорж, Пара Хөнгөн Атлетикийн Үндэсний шигшээ багийн тамирчин ОУ-ын хэмжээний мастер П.Энхманлай, Г.Гармаабазар, спортын мастер Т.Мядагмаа нарын хамт өвөл, хаврын бэлтгэлээ Кимхэ хотын стадионд хийж байх явцад Монгол улсаас БНСУ-ын Пусан хотод суугаа Консул Ц.Жадамбаа өөрийн биеэр очиж уулзлаа.

Уулзалтын үеэр Консул Ц.Жадамбаа тамирчид, дасгалжуулагчдад амжилт хүсээд, цаашид Консулын тойрогт хамаарах ижил төрлийн спортын байгууламж, холбоодтой хамтран ажиллах боломжийн талаар санал солилцов.

Мөн багийн зүгээс БНСУ-ын Паралимпын хорооны салбар болох Кимхэ хотын спортын хороотой хамтын ажиллагаа эхлүүлэх хүсэлтээ илэрхийлж, энэ талаар холбогдох арга хэмжээг авч, хамтын ажиллагааг нэн даруй эхлүүлэхэд дэмжлэг үзүүлэхийг хүсэв.

Консул Ц.Жадамбаа тус хүсэлтийг хүлээн авч, айлын талд уламжилж, хамтын ажиллагааг эхлүүлэх хүртэл бүх талаар дэмжин ажиллахаа илэрхийллээ.