Гэрлэлтийн бүртгэл

КГ нь БНСУ-д байнга оршин суугаа Монгол Улсын иргэд хоорондоо, эсхүл гадаад улсын иргэнтэй гэрлэх бол гэрлэлтийг бүртгэж, гэрлэлтийн гэрчилгээ олгоно. Гэрлэх хосууд гэрлэлтээ бүртгүүлэхдээ дараахь бичиг баримтыг бүрдүүлж, КГ-т заавал өөрсдийн биеэр ирж бүртгүүлнэ:

1. Гэрлэлтээ бүртгүүлэх талаар гэрлэхийг хүсэгчдээс КГ-ын нэр дээр хамтран гаргасан өргөдөл (Өргөдөлд гэрлэхийг хүсэгчдийн овог, эцгийн нэр, нэр, төрсөн он, сар, өдөр, өөрсдийн БНСУ-д амьдарч буй хаяг, холбоо барих утасны дугаар зэргийг заавал дурдаж, хоёулаа гарын үсэг зурсан байна)

2. Гэрлэлтийн гэрчилгээ авах мэдүүлэгийг татан авч, үнэн зөв, бүрэн гүйцэд бөглөн хавсаргах (Мэдүүлгийг хэрхэн бөглөх заавартай сайтар танилцана уу):

3. Гэрлэхийг хүсэгчдийн иргэний цахим үнэмлэхний хуулбар

4. Гэрлэхийг хүсэгчдийн гадаад паспортын зурагтай болон визтэй хуудасны хуулбар

5. Шинжилгээний бичиг дох, сэтгэц, сүрьеэ

6. БНСУ-д хэрэглэж буй ID Card/жолооны үнэмлэхний хуулбар

7. Гэрлэхийг хүсэгчид өмнө нь гэрлэж байгаагүй тухай, хэрэв гэр бүлтэй байсан бол гэрлэлтээ цуцлуулсан болохыг нотолсон лавлагааг Улсын бүртгэлийн ерөнхий газраас авч, хуулбарыг хавсаргасан байна. Монгол Улсын иргэнтэй гэрлэх гадаад улсын иргэний хувьд тухайн улсын холбогдох байгууллагаас энэ талаарх лавлагааг авсан байх шаардлагатай.

8. Үйлчилгээний төлбөр

Жич: КГ гэрлэлтийг бүртгэж, гэрлэлтийн гэрчилгээ олгосныг бүртгэх ХААТР–15маягт /Үндэсний статистикийн газрын даргын 2002 оны 265 тоот тушаалаар баталсан маягтыг хэлнэ/-ыг дээрх баримт бичиг, гэрлэхийг хүсэгчдээс өгсөн мэдээлэлд тулгуурлан бөглөж, Улсын бүртгэлийн ерөнхий газарт хүргүүлснээр албан ёсоор гэрлэлтийг бүртгэж баталгаажуулдаг журамтай.

 

Гадаад иргэнтэй гэрлэлтээ бүртгүүлэх


Тавигдах шаардлага: солонгос талдаа гэрлэлтээ бүртгүүлсэн байх.

А.Монголын талаас бүрдүүлэх материал:
1. Гэрлэхийг хүсэгчийн гараар бичсэн өргөдөл  /иргэний үнэмлэх, гадаад паспортын баталгаажсан хуулбарын хамт/
2. Гэрлэхийг хүсэгчийн эцэг, эхийн зөвшөөрлийг гараар бичүүлж нотариатаар баталгаажуулан тэдний   иргэний үнэмлэхний баталгаажсан хуулбарыг хавсаргана.Хэрэв эцэг, эх нь нас барсан бол УБЕГ-аас нас барсан тухай лавлагаа авна.Энэ тохиолдолд  төрсөн ах, эгч, дүү нарын    зөвшөөрлийг авна./эдгээр хүмүүс нь бүгд насанд хүрсэн байна/
3. УБЕГ-аас гэрлэлтийн лавлагаа авчирна.
4. Эрүүл мэндийн тодорхойлолт /ДОХ, сэтгэц, сүрьеэ/  харьяалах улсын эрүүл мэндийн   байгууллагаас авна.
5. Цагдаагийн газрын тодорхойлолт
6. Оршин суугаа баг, хорооны засаг даргын тодорхойлолт
7. Гадаадын иргэнтэй гэрлэх Монгол эмэгтэйчүүд эрх зүйн сургалтад хамрагдсан байх.
8. Шаардлагатай тохиолдолд бусад нэмэлт материалыг бүрдүүлнэ.

Жич: Монгол талын иргэний бүрдүүлсэн материалыг орчуулахгүй.

Б. Солонгосын талаас бүрдүүлэх материал:
1. Гэрлэлтээ батлуулахыг хүсэгч нь өргөдлөө үндэснийхээ хэлээр дэлгэрэнгүй /гараар/  бичиж    /орчуулгын товчоогоор орчуулуулж, нотариатаар  баталгаажуулна/.
2. Гэрлэгсдийн эцэг, эхийн гараар бичсэн  зөвшөөрлийг  /хувийн тамга, дардастай/, /орчуулгын товчоогоор орчуулуулж  нотариатаар баталгаажуулна/. Мөн иргэний үнэмлэхний хуулбарыг эх материалын хамт орчуулгын товчоогоор орчуулуулж, нотариатаар  баталгаажуулна.
3. Оршин суугаа газрын тодорхойлолт /ам бүлийн//орчуулгын товчоогоор орчуулуулж, нотариатаар  баталгаажуулна/.     
4. Гадаадын иргэний  өөрийн улсын   Улсын бүртгэлийн байгууллагаас олгосон гэрлэлтийн талаарх тодорхойлолтыг /орчуулгын товчоогоор орчуулуулж, нотариатаар  баталгаажуулна/.
5. Шаардлагатай тохиолдолд  уг  тодорхойлолтыг Монгол улсад суугаа тухайн орны Элчин сайдын яам, Консулын газраар баталгаажуулна./гэрлэж байгаагүй бол гэрлээгүй тодорхойлолт, гэрлэж байсан бол гэрлэлтээ албан ёсоор цуцлуулсан тухай шүүхийн шийдвэр/ /орчуулгын товчоогоор орчуулуулж, нотариатаар  баталгаажуулна/
6. Эрүүл мэндийн тодорхойлолт /ДОХ, сэтгэц, сүрьеэ/  харьяалах улсын эрүүл мэндийн байгууллагаас авна. /орчуулуулж, нотариатаар баталгаажуулна/
7. Гадаадын иргэн нь гэмт хэрэг зөрчилд холбогдолгүй талаарх харьяалах улсын холбогдох  байгууллагын тодорхойлолт /орчуулгын товчоогоор орчуулуулж, нотариатаар  баталгаажуулна/
8. Гадаадын иргэн нь Монгол улсын Гадаадын иргэн, харьяатын  асуудал эрхлэх газраас виз бүртгэлийн зөрчилгүй тухай тодорхойлолт авна
9. Гадаадын иргэний  баримт бичиг, нотариатаар батлуулсан хуулбар /иргэний үнэмлэх, гадаад паспортын зурагтай нүүрэн хэсэг, Монгол улсад зорчих визтэй хуудас/
10. Ажлын газрын тодорхойлолт /орчуулуулж, нотариатаар баталгаажуулна/
11. Татвар  төлөлтийн тодорхойлолт /орчуулуулж, нотариатаар баталгаажуулна/
12. Цалингийн сүүлийн 6-н сарын тодорхойлолт /орчуулуулж, нотариатаар баталгаажуулна/
13. Гадаадын иргэний хөрөнгийн баталгаа /үл хөдлөх хөрөнгө болон бусад.../ /орчуулуулж, нотариатаар баталгаажуулна/
14. Шаардлагатай тохиолдолд бусад нэмэлт материалыг бүрдүүлнэ.
      
Жич: Гэрлэгсэд солонгос талдаа гэрлэлтээ бүртгүүлсний дараа Монгол талдаа гэрлэлтээ бүртгүүлнэ.