Нас барсны бүртгэл

КГ нь Иргэний бүртгэлийн тухай хуулийн 19 дүгээр зүйлд заасан журмын дагуу дараахь баримт бичгийн аль нэгийг үндэслэн нас  барсныг бүртгэж, нас барсны гэрчилгээ олгоно.

  • Нас барсан тухай эмнэлгийн магадлагаа, нас барагчийг оршуулсан тухай тодорхойлолт,
  • Тухайн иргэнийг нас барсныг зарласан тухай шүүхийн шийдвэр, түүний хуулбар,
  • Нас барсан шалтгааны талаар гарсан шүүх эмнэлгийн дүгнэлт.

Нас барсан иргэний төрсний гэрчилгээ, иргэний цахим үнэмлэхний болон гадаад паспортын аль нэгний хуулбарыг ирүүлэх шаардлагатай. Үйлчилгээний хураамж авахгүй.