images

“СОЛОНГОС-МОНГОЛЫН ХАМТЫН АЖИЛЛАГААГ ДЭМЖИХ ХОЛБОО”-ТОЙ ХАМТРАН АЖИЛЛАХ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА.

Үйл явдлын мэдээ

2026-06-23

12

Монгол Улсаас БНСУ-ын Пусан хотод суугаа Консулын газар, “Солонгос-Монголын хамтын ажиллагааг дэмжих холбоо”-той хамтран ажиллах харилцан ойлголцлын санамж бичиг байгууллаа.

Энэхүү санамж бичгийн гол зорилго нь Монгол Улс болон БНСУ-ын иргэдийг нийгмийн хариуцлагын хүрээнд сайн дурын үйл ажиллагаагаар дамжуулан соёл, боловсрол, эдийн засаг зэрэг олон төрлийн салбарт хамтын ажиллагааг идэвхжүүлэн, хүнлэг, энэрэнгүй нийгмийг бий болгоход оршиж байгаа юм.

Солонгос Монголын хамтын ажиллагааг дэмжих холбоо нь 4 жилийн турш тасралтгүй Монгол улс руу чиглэсэн нийгмийн төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж байгаа бөгөөд ялангуяа хөдөө орон нутгийн иргэдэд нүдний харааг оношлох, нүдний шил тааруулж хийж өгөх зэрэг ажлуудыг идэвхтэй өрнүүлж байна.

“한-몽 교류증진 협회”와 업무협력 양해각서 체결

주부산 몽골 영사관은 한-몽 교류증진 협회와 상호 협력을 위한 양해각서(MOU)를 체결하였다.

이번 양해각서의 주요 목적은 몽골과 대한민국 국민들이 사회적 책임의 일환으로 자원봉사 활동을 통해 문화, 교육, 경제 등 다양한 분야에서 협력을 활성화하고, 보다 인간적이고 따뜻한 사회를 만드는 데 있다.

한-몽 교류증진 협회는 지난 4년간 몽골을 대상으로 한 사회공헌 프로젝트와 프로그램을 지속적으로 추진해 왔으며, 특히 지방 지역 주민들을 대상으로 시력 검진을 실시하고 안경을 맞춤 제작하여 지원하는 등 다양한 활동을 적극적으로 전개하고 있다.