images

МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ УРЛАГИЙН ИХ ТЕАТРЫН “МОНГОЛЫН САЙХАН ОРОН” ТОГЛОЛТ КОНСУЛЫН ГАЗРЫН САНААЧИЛГААР ПУСАН ХОТНОО 2026.09.11-12 ӨДРҮҮДЭД ТОГЛОНО.

Мэдээлэл

2026-06-22

9

Монгол Улсаас БНСУ-ын Пусан хотод суугаа Консулын газар үүсэн байгуулагдсаны 10 жилийн ойн хүрээнд тус Консулын газрын санаачилгаар Монголын Үндэсний Урлагийн Их театр, Пусаны Үндэсний Урлагийн театр хамтран Пусан хотноо 2026 оны 09-р сарын 11-12 өдрийн 19:30 цагаас бүрэн хэмжээний тоглолтоо толилуулахад бэлэн боллоо.

“Монголын сайхан орон” тоглолтод Монгол Улсаас МҮУИТ-ын 50 уран бүтээлч оролцох бөгөөд БНСУ-ын Өмнөд бүсэд зохион байгуулагдаж буй тус театрын анхны өргөн бүрэлдэхүүнтэй тоглолт юм. Энэхүү тоглолт нь Монгол Улсаас БНСУ-ын Пусан хотод суугаа Консулын газрын санаачилгаар зохион байгуулагдаж байгаа бөгөөд хоёр орны соёлыг сурталчлан таниулах ажлын хүрээнд хийгдэж буй арга хэмжээ юм.

Тус тоглолтын хөтөлбөр нь олон улсад танигдсан шилдэг уран бүтээлүүдээс бүрдэх бөгөөд БНСУ-ын үзэгчдэд зориулсан тусгай хөтөлбөр нэмэгдүүлсэн, шинэ өнгө, найруулгаар хийгдэж буйгаараа онцлог болох юм.

Эрхэм хүндэт Монгол Улсын иргэд төдийгүй БНСУ-ын иргэд та бүхнийг энэхүү гайхамшигтай “МОНГОЛЫН САЙХАН ОРОН” хэмээх бүрэн хэмжээний урлагийн тоглолтод урьж байна.

Огноо: 2026.09.11-12, 19:30 цагт

Хаяг: 부산 부산진구 연지동 219-2, 국립부산국악원