images

"СУДАЛЖ ХӨГЖЬЕ-2026" ОЛОН УЛСЫН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ 6-Р САРЫН 3-5 ӨДРҮҮДЭД ПУСАН ХОТНОО БОЛОХ БӨГӨӨД ЭРХЭМ ХҮНДЭТ СУДЛААЧИД, ОЮУТАН ТА БҮХНИЙГ ХҮРЭЛЦЭН ИРЭХИЙГ УРЬЖ БАЙНА.

Мэдээлэл

2026-05-07

204

Монгол Улсаас БНСУ-ын Пусан хотод суугаа Консулын газар байгуулагдсаны 10 жилийн ойн хүрээнд “Мишээл судалгааны хүрээлэн”-тэй хамтран БНСУ-ын өмнөд бүсийн их, дээд сургуулийн магистр, докторын зэрэг горилж буй оюутнууд, Монгол улсын их сургуулийн багш, эрдэм шинжилгээний судлаачдын дунд Монгол улсын урт хугацааны хөгжлийн бодлого, шинжлэх ухаанд суурилсан хөгжил, инновац, хүний нөөцийн чадавхиыг бэхжүүлэх үндэсний зорилтуудтай уялдуулан шилдэг судалгааны бүтээл шалгаруулах, улмаар олон улсын академик платформыг бүрдүүлэх зорилгын дор “СУДАЛЖ ХӨГЖЬЕ-2026” ЭШХ-ыг 2026 оны 6 дугаар сарын 3-5 өдрүүдэд Пусан хотноо зохион байгуулах гэж байна.

Тус ЭШХ-д нийт Монгол, Солонгос, Хятад, Япон, Польш гэсэн 5 улсын их дээд сургууль болон судалгааны байгууллагаас нийт 75 илтгэл ирүүлээд байна.

Дээрх илтгэлүүдээс 58 илтгэлийг ирэх 6-р сарын 3, 4-нд онлайнаар хэлэлцүүлэх ба 17 илтгэлийг 6-р сарын 5-нд танхимаар хэлэлцүүлэх юм.

Танхимын хэлэлцүүлэг Пусан хотын Кённам мэдээлэл технологийн их сургуулийн Сентом салбарын байранд 6-р сарын 5-нд 10:00-18:00 цагийн хооронд болно. Оюутан залуучууд болон эрдэмтэн, судлаач та бүхэн хүрэлцэн ирж шилдэг илтгэлүүдтэй танилцахыг урьж байна.

Утас: 010-8519-2072