images

ПУСАН ХОТОД СУРАЛЦАЖ БУЙ “ГАДААД ОЮУТНЫ НЭГДСЭН ДЭМЖИХ ТӨВ”-ТЭЙ ХАМТРАН АЖИЛЛАХ САНАМЖ БИЧГИЙГ БАЙГУУЛЛАА.

Үйл явдлын мэдээ

2026-05-01

176

Монгол Улсаас БНСУ-ын Пусан хотод суугаа Консулын газар болон “Пусан хотын гадаад оюутны нэгдсэн дэмжих төв” хамтран ажиллах санамж бичиг байгууллаа.

Энэхүү Пусан хотын гадаад оюутны дэмжлэгийн нэгдсэн төв нь 2026 оны 2-р сард байгуулагдсан бөгөөд гадаад оюутнуудад ажил эрхлэлт, виз, санхүү зэрэг өдөр тутмын амьдралд ойр асуудлуудаар хувь хүнд тохирсон зөвлөгөө, мэдээллийг Англи, Орос, Хятад, Вьетнам хэлээр оюутнуудад хүргээд зогсохгүй, гадаад оюутнууд төгсөөд Пусан хотод ажилд ороход нь дэмжиж ажилладаг.

Тус санамж бичгийг байгуулснаар Пусан хотын их, дээд сургуулиудад суралцаж буй Монгол оюутнуудыг тогтвортой суурьшихад дэмжлэг үзүүлэх, оюутнуудад зориулсан боловсрол, соёл, солилцооны хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх, төвөөр дамжуулан ажлын байраар хангагдах боломж бүрдэх юм.

 부산 외국인 유학생 통합 지원 허브와 업무 협약을 체결

주부산 몽골 영사관은 “부산 외국인 유학생 통합 지원 허브” (Study Busan Hub)와 업무 협약을 체결하였다.

 본 허브는 2026년 2월에 설립되었으며, 외국인 유학생들에게 취업, 비자, 재정 등 일상생활과 밀접한 다양한 문제에 대해 개인 맞춤형 상담과 정보를 제공한다. 또한 영어, 러시아어, 중국어, 베트남어로 서비스를 제공하며, 졸업 후 부산 지역에서 취업할 수 있도록 지원하고 있다.

이번 업무혐약서 체결을 통해 부산 지역 대학에 재학 중인 몽골 유학생들의 안정적인 정착을 돕고, 교육·문화 교류 프로그램을 추진하며, 허브를 통한 취업 기회 확대에도 기여할 것으로 기대한다.

Пусан хотын гадаад оюутны нэгдсэн дэмжих төвийн хаяг:

부산 연제구 중앙대로 1000, 국민연금공단 부산사옥 2층

Зөвлөгөө өгөх утас: 1600-0051

 Вэб хуудас: www.mybusan.kr