ПУСАНЫ ОЛОН УЛСЫН БҮЖГИЙН ФЕСТИВАЛЬД МОНГОЛ УЛС АНХ УДААГАА ӨРГӨН БҮРЭЛДЭХҮҮНТЭЙГЭЭР ОРОЛЦОХООР БОЛЛОО.
Монгол Улсаас БНСУ-ын Пусан хотод суугаа консул Ц.Жадамбаа БНСУ-ын Пусаны олон улсын бүжгийн фестивалийн үйл ажиллагаа хариуцсан хорооны дарга Шин Ын Жү-г хүлээн авч уулзлаа.
Пусаны олон улсын бүжгийн фестиваль нь 2005 оноос хойш жил бүрийн 6 дугаар сард уламжлал болгон зохион байгуулагддаг, дэлхийн 60 орчим орны мэргэжлийн бүжгийн багууд оролцдог олон улсын томоохон бүжгийн фестиваль бөгөөд энэ жил 22 дахь удаагаа зохион байгуулагдах гэж байна.

Энэ жил Монгол Улсаас БНСУ-ын Пусан хотод суугаа Консулын газар байгуулагдсаны 10 жилийн ой, Улаанбаатар хот – Пусан хотуудын найрамдалт харилцаа тогтоосны 10 жилийн ой давхцаж байгааг онцлон тус уулзалтаар Нийслэлийн Улаанбаатар театрын бүжигчдийг энэхүү фестиваль оролцуулахаар талууд тохиролцлоо.

Хоёр орны хооронд соёлын харилцааг хөгжүүлэхэд энэхүү арга хэмжээ нь чухал ач холбогдолтойг талууд дурдаад, цаашид жил бүр Монгол улсын шилдэг мэргэжлийн бүжигчдийг оролцуулж байх талаар санал солилцлоо. Үүний зэрэгцээ Монгол улсад БНСУ-ын бүжгийн хамтлаг хамтарсан тоглолт зохион байгуулах, харилцан туршлага солилцох, сургалт зохион байгуулах талаар талууд санал солилцлоо.

부산국제무용제에 몽골이 처음으로 대규모 대표단을 구성해 참가.
주부산몽골영사관 자담바 영사께서 부산국제무용제 조직위원장 신은주를 만나 회담을 가졌다.
부산국제무용제는 2005년부터 매년 6월에 개최되어 온 국제적인 대형 무용제로, 세계 약 60개국의 전문 무용단이 참가하고 있으며, 올해로 제22회를 맞이할 예정이다.
특히 올해는 주부산몽골영사관 설립 10주년과 울란바토르시–부산시 자매결연 10주년이 겹치는 해로, 이번 회담을 통해 울란바토르시립극장 무용단이 해당 축제에 참가하기로 양측이 합의하였다.
양측은 이 행사가 양국 간 문화 교류를 발전시키는 데 중요한 의미가 있음을 강조하고, 앞으로 매년 몽골의 우수한 전문 무용수들이 지속적으로 참가할 수 있도록 협력하기로 의견을 나누었다. 또한 몽골에서 한국 무용단과의 합동 공연 개최, 상호 경험 교류 및 교육 프로그램 운영 등에 대해서도 논의했다.