images

“СУДАЛЖ ХӨГЖЬЕ-2026” ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ ЗУРГАА ДУГААР САРД БОЛНО

Мэдээлэл

2026-03-13

8

Эрхэм хүндэт Эрдэмтэн, багш нар, судлаач оюутнууд та бүхнийг “Судалж хөгжье-2026” ЭШХ-д бүтээлээ ирүүлэхийг урьж байна.

Монгол Улсаас БНСУ-ын Пусан хотод суугаа Консулын газар байгуулагдсаны 10 жилийн ойн хүрээнд “Мишээл судалгааны хүрээлэн”-тэй хамтран БНСУ-ын өмнөд бүсийн их, дээд сургуулийн магистр, докторын зэрэг горилж буй оюутнууд, Монгол улсын их сургуулийн багш, эрдэм шинжилгээний судлаачдын дунд Монгол улсын урт хугацааны хөгжлийн бодлого, шинжлэх ухаанд суурилсан хөгжил, инновац, хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэх үндэсний зорилтуудтай уялдуулан шилдэг судалгааны бүтээл шалгаруулах, улмаар олон улсын академик платформыг бүрдүүлэх зорилгын дор “СУДАЛЖ ХӨГЖЬЕ-2026” ЭШХ-ыг 2026 оны 6 дугаар сарын 4-5 өдрүүдэд Пусан хотноо зохион байгуулна.

 Хурлын сэдвүүд:

Мэдээллийн технологи

Биотехнологи

Хүмүүнлэгийн ухаан

Физик шинжлэх ухаан / Инженерчлэл

Эрүүл мэндийн шинжлэх ухаан

Нийгмийн шинжлэх ухаан

Байгаль орчны шинжлэх ухаан / Геологи

Нэмэлт сэдэв: Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөө:

Авто замын түгжрэл

Агаарын бохирдол

Дэд бүтэц

 Товч хураангуй хүлээн авах хугацаа: 2026.04.10

 Бүрэн өгүүлэл хүлээн авах хугацаа: 2026.04.30

 Мэдээлэл авах цахим шуудан хаяг:

[email protected]

010-8519-2072(Korea)