images

АЗИЙН ШИЛДЭГ, БНСУ-ЫН НЭРИЙН ХУУДАС ПУСАНЫ КИНО ОРДОНД “МОНГОЛ КИНО ӨДРҮҮД – 2026” ДӨРӨВДҮГЭЭР САРД ЗОХИОН БАЙГУУЛАГДАНА.

Үйл явдлын мэдээ

2026-03-11

11

Монгол Улсаас БНСУ-ын Пусан хотод суугаа Консулын газар байгуулагдсаны 10 жилийн ой, Монголын соёл, урлагийг сурталчлах ажлын хүрээнд Монгол Улсаас БНСУ-ын Пусан хотод суугаа Консулын газар, БНСУ-ын Ханнарэ сан, Пусаны кино ордон, Монголын Кино Зөвлөлтэй хамтран “Монголын Кино Өдрүүд -2026” кино фестивалийг гуравдах жилдээ зохион байгуулах гэж байна. Энэ удаагийн кино фестиваль 2026 оны 04 дүгээр сарын 16-18 өдрүүдэд Пусан хотын кино ордонд зохион байгуулагдана.

 “Монголын Кино Өдрүүд” кино фестивальд Монгол улсаас нийт 4 уран бүтээл шалгаран оролцоход бэлэн боллоо.

1. “Их говийн манаач” баримтат кино Найруулагч: Э.Ган-Очир

2. “Эцэг” УСК Найруулагч: С.Баттулга,

3. “Зүрхний Сараан” УСК Найруулагч: Э.Нямжаргал,

4. “Хадам ээж” УСК Найруулагч: Л.Таванбаяр

 Дээр дурдагдсан шилдэг уран бүтээлүүд нь 2026 оны 04-р сарын 16-18 өдрүүдэд дараах хуваарийн дагуу үзэгчдийн хүртээл болно:

04-р сарын 16-ны 20:00 цагт “Их говийн манаач”

04-р сарын 17-ны 12:00 цагт “Их говийн манаач”

04-р сарын 17-ны 13:00 цагт “Зүрхний Сараан”

04-р сарын 17-ны 15:30 цагт “Хадам ээж”

04-р сарын 17-ны 17:50 цагт “Эцэг”

04-р сарын 18-ны 12:00 цагт “Их говийн манаач”

04-р сарын 18-ны 13:10 цагт “Эцэг”

04-р сарын 18-ны 15:20 цагт “Зүрхний Сараан”

04-р сарын 18-ны 17:20 цагт “Хадам ээж”

 “МОНГОЛЫН КИНО ӨДРҮҮД” кино фестиваль зохион байгуулагдах Пусаны кино ордон нь жил бүрэн Пусаны Кино наадам зохион байгуулагддаг Гиннесийн номд 2012 онд бүртгэгдсэн Азийн төдийгүй Дэлхийн кино уран бүтээлчдийн уран бүтээлээ толилуулахыг хүсдэг ордон гэдгээрээ онцлог юм.

 Эрхэм хүндэт Монгол Улсын иргэн таныг эх орныхоо шилдэг уран бүтээлийг дээрх өдрүүдэд зорин ирж, өөрийн хамтран ажиллагсад болон хүндэт зочдоо /Үнэ төлбөргүй/ урьж, Монголынхоо түүх хийгээд байгалийн сайхныг уран бүтээлээр дамжуулан үзэхийг урьж байна.

 아시아 최고의 영화 시설이자 한국을 대표하는 영화 명소인 영화의전당에서 “몽골 영화제 – 2026” 행사가 4월 개최.

 주부산몽골영사관 설립 10주년을 맞이하여 몽골의 문화와 예술을 널리 알리기 위한 일환으로, 주부산몽골영사관은 (사)한나래문화재단, 영화의전당, 몽골영화진흥원과 함께 “몽골 영화제 – 2026”을 올해로 3번째 개최된다.

이번 영화제는 2026년 4월 16일 ~ 4월 18일까지 부산 영화의전당에서 진행된다.

 이번 영화제에는 몽골에서 선정된 총 4편의 작품이 상영될 예정이다:

1. “대 고비사막의 수호자” – 다큐멘터리, 감독: E.Gan-Ochir

2. “아버지” – 장편 영화, 감독: S.Battulga

3. “장가가는 날” – 장편 영화, 감독: E.Nyamjargal

4. “시어머니” – 장편 영화, 감독: L.Tavanbayar

 상영 일정:

4월 16일

• 20:00 – “대 고비사막의 수호자”

4월 17일

• 12:00 – “대 고비사막의 수호자”

• 13:00 – “장가가는 날”

• 15:30 – “시어머니”

• 17:50 – “아버지”

4월 18일

• 12:00 – “대 고비사막의 수호자”

• 13:10 – “아버지”

• 15:20 – “장가가는 날”

• 17:20 – “시어머니”

 “몽골 영화제”이 열리는 영화의전당은 매년 부산 국제 영화제가 개최되는 장소로, 2012년 기네스 기록에 등재된 세계적인 영화 문화 공간이다. 아시아는 물론 전 세계 영화인들이 자신의 작품을 선보이고 싶어 하는 상징적인 영화의전당으로 알려져 있다.

 대한민국에 거주하는 몽골 국민 여러분을 비롯한 모든 관객 여러분을 이번 행사에 정중히 초대합니다.

행사 기간 동안 무료 입장으로 진행되며, 가족과 친구, 동료 및 귀빈을 함께 초대하여 몽골의 역사와 아름다운 자연, 문화를 영화 작품을 통해 감상하시길 바랍니다.