ПУСАН, КИМХЭ, ЯНСАН ХОТЫГ ХАРИУЦСАН ЦАГААЧЛАЛЫН АЛБАНЫ ДАРГА, АЛБАН ХААГЧИДТАЙ АЖИЛ ХЭРГИЙН УУЛЗАЛТАД ОРОЛЦЛОО.
Монгол Улсаас БНСУ-ын Пусан хотод суугаа Консул Ц.Жадамбаа, Дэд консул Б.Билэгсайхан нар Пусан хотын Цагаачлалын албанаас анх удаагаа зохион байгуулж буй Пусан хотод суугаа гадаад улс орнуудын дипломат төлөөлөгчийн газрын тэргүүнүүд, төлөөлөгч нарыг хүлээн авч уулзсан арга хэмжээнд оролцлоо.
Тус арга хэмжээнд Пусан хотод суугаа ОХУ-ын Ерөнхий консул Оксана Дудник, Казакстаны Ерөнхий консул Аслан М.Аскар, БНХАУ-аас Пусан хотод суугаа Дэд консул Ү Рү Би, Бүгд найрамдах социалист Вьетнам улсаас Пусан хотод суугаа Дэд консул Вэн Тан Хуан, Филиппин улсаас Пусан хотод суугаа консулын газрын мэргэжилтэн зэрэг нийт 6 улсын консулын газрын нийт 15 тэргүүн болон албан хаагч нар оролцов.
Тус цагаачлалын газраас гаргасан албан ёсны судалгаагаар Пусан хотод нийт 118.020 гадаад иргэн оршин сууж байгаа тухай дурдлаа. Пусан хотод амьдарч буй нийт Монгол Улсын иргэдийн 40 орчим хувийг хэлний бэлтгэлийн оюутнууд эзэлж байгаа нь өмнөд бүсийн их, дээд сургуулиудад суралцагч оюутны тоо өсөж буй талаар тодотголоо.
Энэхүү арга хэмжээний үеэр Консул Ц.Жадамбаа тус цагаачлалын албанаас Монгол иргэдийн тоон мэдээллийг сар болгон шинэчлэн хүргүүлэх болон Кимхэ Олон Улсын онгоцны буудал хагас цагийн хуваариар ажилладаг нь дамжин нислэг хоорондын хугацаа хол байх, нислэг хойшлох, саатах зэрэг тохиолдолд иргэдэд хүндрэл учруулдаг болохыг дурдаад, иргэдэд чирэгдэл учруулахгүй байх тал дээр нааштайгаар анхаарал хандуулан ажиллахыг хүслээ.
부산·김해·양산 출입국 관계자와 업무협의 간담회에 참석
주부산몽골영사관의 자담바 영사와 빌렉사이한 부영사께서 부산출입국·외국인청이 최초로 주최한 주부산 외교관 대표자 초청 간담회에 참석하였다.
본 행사에 러시아 총영사 옥사나 두드니크, 카자흐스탄 총영사 아슬란 아스카르, 중국 부영사 위루비, 베트남 부영사 웬 탄 후안, 필리핀 영사관 관계자 등 총 6개국 15명의 공관장 및 직원이 참석하였다.
부산출입국·외국인청의 공식 통계에 따르면, 부산 지역에는 총 118,020명의 외국인이 체류하고 있으며 그 중 몽골 국적자의 약 40%는 어학연수생으로, 이는 남부 지역 대학에 재학 중인 학생 수가 증가하고 있음을 보여준다.
간담회에서 자담바 영사께서 부산출입국·외국인청에 몽골 국민 관련 통계를 매월 업데이트하여 공유해 줄 것을 요청하였다. 또한 김해국제공항이 5 - 24시에 운영되고 있어 환승 간격이 길거나 항공편 지연·결항 시 불편이 발생하는 점을 언급하며, 자국민들이 불편을 겪지 않도록 적극적인 협조를 당부하였다.