ЗАРЛАЛ
Эрхэм хүндэт Эрдэмтэн, багш нар, судлаач оюутнууд та бүхнийг “Судалж хөгжье-2026” ЭШХ-д бүтээлээ ирүүлэхийг урьж байна.
Монгол улсаас БНСУ-ын Пусан хотод суугаа Консулын газар байгуулагдсаны 10 жилийн ойн хүрээнд “Мишээл судалгааны хүрээлэн”-тэй хамтран БНСУ-ын өмнөд бүсийн их, дээд сургуулийн магистр, докторын зэрэг горилж буй оюутнууд, Монгол улсын их сургуулийн багш, эрдэм шинжилгээний судлаачдын дунд Монгол улсын урт хугацааны хөгжлийн бодлого, шинжлэх ухаанд суурилсан хөгжил, инноваци, хүний нөөцийн чадавхийг бэхжүүлэх үндэсний зорилтуудтай уялдуулан шилдэг судалгааны бүтээл шалгаруулах, улмаар олон улсын академик платформыг бүрдүүлэх зорилгын дор “СУДАЛЖ ХӨГЖЬЕ-2026” ЭШХ-ыг 2026 оны 6 дугаар сарын 4-5 өдрүүдэд Пусан хотноо зохион байгуулна.
Товч хураангуй хүлээн авах хугацаа: 2026.04.10
Бүрэн өгүүлэл хүлээн авах хугацаа: 2026.04.30
Мэдээлэл авах цахим шуудан хаяг: [email protected]
010-8519-2072(Korea)
7785-8388(Mongol)