images

“СУДАЛЖ ХӨГЖЬЕ-2026” ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ 2026 ОНЫ 06-Р САРД ЗОХИОН БАЙГУУЛАГДАНА.

Үйл явдлын мэдээ

2026-02-25

17

Монгол Улсаас БНСУ-ын Пусан хотод суугаа Консулын газар үүсэн байгуулагдсаны 10 жилийн ойн хүрээнд БНСУ-ын Өмнөд бүсийн оюутнуудын дунд зохион байгуулах “Судалж хөгжье–2026” эрдэм шинжилгээний хурлыг 2026 оны 6 дугаар сард зохион байгуулах бэлтгэл ажлын хүрээнд оюутнуудын төлөөллийг Консул Ц.Жадамбаа хүлээн авч уулзлаа.

Уулзалтад БНСУ-ын Өмнөд бүсийн хотуудад суралцаж буй Mонгол оюутнуудын төлөөлөл оролцож, эрдэм шинжилгээний хурлын зохион байгуулалт, илтгэлийн чиглэл, шалгаруулалтын журам, хамрах хүрээ, хамтын ажиллагааны боломжийн талаар дэлгэрэнгүй санал солилцов.

Арга хэмжээг Залуу судлаачдын Мишээл хүрээлэнтэй хамтран зохион байгуулах бөгөөд Монгол Улс, БНСУ-ын нийгэм, эдийн засгийн хамтын ажиллагаа, хөдөлмөр эрхлэлт, гадаадад суралцагчдын оролцоо, тогтвортой хөгжил зэрэг өргөн хүрээний сэдвийн дагуу зохион байгуулагдахаар төлөвлөгдөж байна. Оюутан, залуу судлаачид өөрсдийн судалгааны ажлын үр дүнг танилцуулж, мэдлэг, туршлагаа хуваалцах, академик ур чадвараа хөгжүүлэх, харилцаа холбоогоо өргөжүүлэх боломж бүрдэх юм.

Консулын газрын зүгээс Өмнөд бүсийн оюутнуудын эрдэм шинжилгээ, судалгааны идэвх санаачилгыг нэмэгдүүлэх, оюутнуудын хамтын ажиллагааг бэхжүүлэх, цаашдын тогтвортой харилцаа холбоог хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэхээ илэрхийллээ.

주 부산 몽골영사관은 설립10주년을 맞아, 대한민국 남부 지역 대학에 유학중인 학생들을 대상으로 “배움과 성장-2026” 학술대회를 2026년 6월 개최를 관련하여 학생 대표단을 주 부산 몽골영사 자담바 간담회를 진행하였습니다.

대한민국 남부 지역 각 도시에 유학중인 몽골 학생들 참석하여, 학술대회의 운영 방식, 발표 주제 및 분야, 심사 기준 및 절차, 참가 범위, 협력 가능성 등에 관하여 의견을 교환하였습니다.

이번 학술대회는 Misheel Institute와 공동으로 개최될 예정이며, 몽골과 대한민국 간 사회·경제 협력, 고용, 지속가능발전 등 다양한 분야의 주제로 진행 여정입니다. 학생 및 연구자들은 본 학술대회를 통해 연구 성과를 발표하고, 지식과 경험을 공유하며, 학문적 역량을 강화하고, 상호 교류 네트워크를 확대할 수 있을 것으로 기대됩니다.

주 부산 몽골영사관은 앞으로도 남부 지역 유학생들의 학술·연구 활동에 대한 관심과 참여를 제고하고, 학생 간 협력을 강화하며, 지속가능한 교류 기반을 조성하는 데 적극 지원해 나갈 것임을 밝혔습니다.