images

ПУСАН ХОТЫН ГЛОБАЛ ХОТУУДЫН САНГИЙН АРГА ХЭМЖЭЭНД ОРОЛЦЛОО.

Үйл явдлын мэдээ

2026-02-24

16

Монгол Улсаас БНСУ-ын Пусан хотод суугаа Консул Ц.Жадамбаа Пусан хотын Глобал хотын сангаас зохион байгуулсан “2026 оны хоёрдугаар хагас жилийн Пусан хотын дипломат харилцаа” арга хэмжээнд оролцов.

Тус арга хэмжээнд Пусан хотын Иргэдийн хурлын төлөөлөгч Чуэ Ён Жин, Пусан хотод суугаа гадаад улсын дипломат төлөөлөгчийн газрын тэргүүн нар, мөн Пусан хотын төрийн болон төрийн бус байгууллага, их, дээд сургуулиудын төлөөлөл бүхий 60 орчим зочид оролцов.

Арга хэмжээний үеэр БНСВУ-аас Пусан хотод суугаа Ерөнхий консул Ду Ан Пионран тусгай илтгэл тавьж, Вьетнам улсын нийгэм, эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдал, Вьетнам–Пусан хотын их, дээд сургуулиуд хоорондын хамтын ажиллагааны боломж, гадаад оюутнуудыг төгсөөд Пусан хотод үргэлжлүүлэн ажиллаж, амьдрах нөхцөлийг бодлогоор дэмжихийн ач холбогдлын талаар танилцууллаа.

Уг арга хэмжээ нь бүс нутгийн инновацид төвлөрсөн их сургуулийн дэмжлэгийн тогтолцоо (RISE)-г холбох гүүр болгон төв болон орон нутгийн бодлогын чиг хандлагыг хуваалцах, мөн Пусан хотын боловсрол, их сургууль–аж үйлдвэрийн хамтын ажиллагаа, олон улсын солилцооны нөөц боломжийг уялдуулах замаар хотын дипломат хамтын ажиллагааг өргөжүүлэх боломжийг эрэлхийлэх зорилготой байв.

주 부산 몽골영사 자담바는 부산광역시글로벌도시재단이 주최한 2026년 하반기 부산 도시외교 네트워크 행사에 참석하였다.

이번 행사에는 부산광역시의회 최영진 의원을 비롯하여 부산 주재 총영사님, 부산시 내 공공·민간기관 및 대학 관계자 등 60여 명이 참석하였다.

주 부산 베트남 총영사 도안 프엉 란 특별강연을 통해 베트남의 최근 사회·경제 동향 및 베트남과 부산 소재 대학 간 협력 가능성, 외국인 유학생이 졸업 후 부산에 정착하여 근무하고 거주할 수 있도록 정책적으로 지원하는 것의 중요성에 대해 설명하였다.

본 행사는 지역혁신중심 대학지원체계(RISE)를 매개로 중앙정부와 지방정부의 정책 방향을 공유하고, 부산시의 교육·대학-산업 협력·국제교류 자원을 연계함으로써 도시 외교 협력을 확대하기 위한 방안을 모색하는 데 목적이 있다.