images

”ДӨРВӨН БЭРХ” ҮНДЭСНИЙ СОЁЛ, УЛАМЖЛАЛЫН УРАЛДААН БОЛОН ҮНДЭСНИЙ ШАГАЙН ХАРВААНЫ ТЭМЦЭЭНИЙГ БНСУ-ЫН ПУСАН ХОТОД ЗОХИОН БАЙГУУЛНА.

Мэдээлэл

2026-02-05

11

Монголын үндэсний “Цагаан сар”-ыг угтан, Монгол Улсаас БНСУ-ын Пусан хотод суугаа Консулын газар үүсэн байгуулагдсаны 10 жилийн ойн хүрээнд “ДӨРВӨН БЭРХ” үндэсний соёл, уламжлалын уралдаан болон Үндэсний шагайн харвааны тэмцээнийг 2026.02.14-нд зохион байгуулах гэж байна.

 “ДӨРВӨН БЭРХ” үндэсний соёл, уламжлалын уралдаанд БНСУ-ын Өмнөд бүсийн хотуудын төлөөл болсон дараах хотууд 4 багт хуваагдан, нийт авьяас чадвар, оюун ухаанаа уралдуулахаар бэлтгэл ажилдаа ороод байна.

Тэмээчин баг-Үльсан хот

Адуучин баг- Кимхэ хот

Хоньчин баг- Чангвон хот

Ямаачин баг- Гванжу хот

ҮНДЭСНИЙ ШАГАЙН ХАРВАА-ны тэмцээнийг БНСУ-ын “Арвай” шагайн харвааны холбооны удирдлага дор зохион байгуулах ба багийн харваа, хувийн цуваа харваа гэсэн хоёр төрлөөр зохион байгуулагдана.

 АЗЫН СУГАЛАА:

Хүрэлцэн ирсэн хүн бүр азын сугалаанд оролцох боломжтой ба сугалааны хонжворыг тус баярыг ивээн тэтгэгч байгууллагууд бэлтгэж байна.

Сугалааны хонжворт:

Тоос сорогч

Будаа агшаагч

Цагаан сарын тавгийн идээ

САЙХАН ДЭЭЛТЭН шалгаруулна:

Тус тэмцээнийг үзэж, сонирхохоор хүрэлцэн ирэх үзэгчдийн дундаас “Сайхан дээлтэн” эрэгтэй, эмэгтэй тус бүр 1 хүнийг шалгаруулж ивээн тэтгэгчийн шагнал болох тус бүрт 50кг экспресс ачаа Монгол руу явуулах эрхээр шагнана.