images

ПУСАН ХОТЫН ХАҮТанхим МОНГОЛЫН ҮХАҮТанхимуудын ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ГЭРЭЭГ ИРЭХ ТАВДУГААР САРД ЗУРАХААР ТАЛУУДТАЙ ТОХИРОЛЦЛОО.

Үйл явдлын мэдээ

2026-02-09

10

Монгол Улсаас БНСУ-ын Пусан хотод суугаа Консул Ц.Жадамбаа БНСУ-ын Пусан хотын Худалдаа Аж Үйлдвэрийн танхимын дарга Ян Жэ Сэн-тэй албан уулзалт хийлээ.

Консул Ц.Жадамбаа Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимын дарга тэргүүтэй төлөөлөгчид ирэх 5 сард Пусан хотод айлчилж, найрсаг хамтын ажиллагааны гэрээг өргөжүүлэх, олон талт хамтын ажиллагааг нэмэгдүүлэх замаар хоёр хотын бизнес эрхлэгчдийн харилцааг өргөжүүлэх хүсэлтэй байгаагаа Пусан хотын Худалдаа Аж Үйлдвэрийн танхимын дарга Ян Жэ Сэн-д уламжиллаа.

Мөн тус уулзалтаар Консул Ц.Жадамбаагийн зүгээс Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим хамтран 50 дахь жилдээ зохион байгуулах гэж буй “Улаанбаатар Түншлэл–2026” олон улсын үзэсгэлэнд Пусан хотын Худалдаа Аж Үйлдвэрийн танхимын гишүүн байгууллагуудыг оролцуулах тал дээр дэмжиж ажиллахыг тус танхимын дарга Ян Жэ Сэн-ээс хүслээ.

Уулзалтын төгсгөлд Монгол улсын МҮХАҮТ-ын эрхэм хүндэт Ерөнхийлөгч болон төлөөлөгчдийг Пусан хотноо хүлээн авч хамтын ажиллагааны гэрээ хийж улмаар хоёр хотын бизнес эрхлэгчдийн хамтын ажиллагааг өргөжүүлэхэд дэмжиж, хамтран ажиллахаа Пусан хотын Худалдаа Аж Үйлдвэрийн танхимын дарга Ян Жэ Сэн илэрхийллээ.

부산상공회의소와 몽골 상공회의소 간 협력 협약을 오는 5월 체결하기로 양측과 합의하였다.

주부산몽골영사 자담바께서 부산상공회의소 회장 양재생과 공식 면담을 가졌다.

면담에서 자담바 총영사는 몽골상공회의소 회장과 대표단이 오는 5월 부산을 방문하여 우호 협력 협약을 확대하고, 다각적인 협력을 강화함으로써 양 도시 기업인 간 교류와 협력을 확대하고자 하는 의지를 양재생 회장에게 전달하였다.

또한 자담바 영사께서 몽골 식량·농업·경공업부, 울란바토르시청, 몽골 상공회의소가 공동으로 제50회 개최 예정인 “울란바토르 파트너십–2026” 국제 박람회에 부산상공회의소 회원사들이 참가할 수 있도록 적극적인 지원과 협조를 요청하였다.

면담 말미에 양재생 회장께서 몽골 상공회의소 회장 및 대표단을 부산에서 환영하여 협약을 체결하고, 이를 계기로 양 도시 기업인 간 협력 관계를 더욱 확대해 나가는 데 적극적이 협조를 하겠다는 뜻을 밝혔다.