images

ТЭГҮ-УЛААНБААТАР ХОТЫН ЦАГДААГИЙН ГАЗРУУДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААГ НЭМЭГДҮҮЛЭХЭД ТАЛУУД ОНЦГОЙ АНХААРЧ АЖИЛЛАНА.

Үйл явдлын мэдээ

2026-01-19

29

 Монгол Улсаас БНСУ-ын Пусан хотод суугаа консул Ц.Жадамбаа БНСУ-ын Тэгү хотын Цагдаагийн газрын дарга Ким Бён Ү -тэй уулзав.

 Уулзалтын үеэр Консулын газрын тойрогт болон БНСУ-д оршин суугаа Монгол Улсын иргэдийн дунд тулгамдаж буй асуудлуудын талаар санал солилцов.

 Тухайлбал, Монгол иргэдийн зүгээс тогтмол тавьдаг хүсэлт болох жолооны шалгалтыг Монгол хэл дээр зохион байгуулах боломжийг судалж, холбогдох байгууллагуудад уламжилж, дэмжин ажиллах, БНСУ-ын шинэчлэгдсэн хууль, эрх зүйн тогтоол зэргийг цаг алдалгүй иргэдэд таниулах зэрэг асуудал дээр анхаарал хандуулж ажиллах хүсэлтийг илэрхийлэв.

 Консулын газрын харьяа бүс нутгийн хотууд дундаас Тэгү хотод хамгийн олон Монгол Улсын иргэн оршин сууж байна. Тиймээс тус Консулын газар Тэгү хотын цагдаагийн газартай иргэдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх талаар хамтарсан сургалт, сурталчилгааны чиглэлээр хамтран ажиллах хүсэлтээ илэрхийллээ.

 Мөн Монгол улсын иргэнээс ирүүлсэн хүсэлтийг уламжилсан бөгөөд уг хүсэлтийн дагуу холбогдох албан тушаалтан онцгой анхаарч ажиллахаа илэрхийллээ.

 Уулзалтын төгсгөлд Консул Ц.Жадамбаа 2026 онд хамтын ажиллагаатай Улаанбаатар хотын цагдаагийн газартай хийх хариу айлчлал, цаашдын хамтын ажиллагааг бүхий л талаар дэмжин ажиллахаа илэрхийллээ.

 대구–울란바토르 양 도시 경찰청 간 협력 강화를 위해 양측이 각별한 관심을 가지고 적극적으로 협력해 나갈 예정이다.

 주부산몽골영사 자담바는 대한민국 대구경찰 청장 김병우와 면담을 가졌습니다.

 면담에서 영사관 관할 지역 및 대한민국에 거주하는 몽골국민들이 직면하고 있는 현안 문제들에 대해 의견을 교환하였습니다.

 특히 몽골 국민들이 지속적으로 요청해 온 사안인 운전면허 시험을 몽골어로 실시할 수 있는 가능성을 검토하여 관계 기관에 전달하고, 이를 적극 지원해 주실 것을 요청하였으며, 또한 대한민국의 개정된 법·제도 및 관련 규정을 신속하게 국민들에게 안내·홍보하는 문제에 대해서도 각별한 관심을 갖고 협력해 나가기를 희망한다는 뜻을 전했습니다.

 영사관 관할 지역 도시 중 대구시에 가장 많은 몽골국민이 거주하고 있는 만큼, 주부산몽골영사관은 대구경찰청과 범죄 예방을 위한 공동 교육 및 홍보 활동을 추진하고자 협력 의사를 공식적으로 전달하였습니다.

 아울러 몽골국민으로부터 접수된 민원을 전달하였으며, 이에 대해 관련 담당자가 특별한 관심을 가지고 처리하겠다는 입장을 밝혔습니다.

 면담 말미에 자담바 영사는 2026년 울란바토르시 경찰청과의 상호 방문 및 향후 양측 간 협력 관계를 전방위적으로 지원해 나가겠다는 의지를 표명하였습니다.