АЛДАРТ ЭХИЙН ОДОН
“Алдарт эх”-ийн I, II дугаар зэргийн одон авах болзол хангасан БНСУ-ын Пусан, Тэгү, Гванжу, Үльсан хотууд болон Өмнөд, Умард Кёнгсан, Өмнөд Чолла мужуудад оршин суугаа эхчүүд дараах баримт бичгийг бүрдүүлж, 2026 оны 2 сарын 28-ны дотор тус Консулын газарт ирүүлнэ үү. Бүрдүүлэх материал:
1. Одонгоор шагнагдах эхийн анкет;
2. Эхийн иргэний үнэмлэх болон хүүхдийн төрсний гэрчилгээний баталгаажуулсан хуулбар эсхүл түүний лавлагаа (дөрөв болон түүнээс дээш хүүхэд төрүүлж өсгөсөн, бага хүүхэд нь 1 нас хүрсэн);
3. Хүүхэд эсэн мэнд бойжиж байгаа тухай эрүүл мэндийн байгууллагын тодорхойлолт (Монгол хэл дээр байх);
4. Хүүхэд үрчилж авсан бол түүний лавлагаа (хүүхдийг заавал 3 наснаас өмнө үрчилж авсан байх ёстой);
5. Хүүхэд нэг ба түүнээс дээш настай нас барсан бол нас барсны гэрчилгээний баталгаажуулсан хуулбар эсхүл түүний лавлагаа.