ТЭГҮ ХОТ, УМАРД КЁНСАН МУЖИЙН ОЛОН УЛСЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ХАРЬЯА МОНГОЛ-СОЛОНГОСЫН ХОЛБООНЫ 2025 ОНЫ ТАЙЛАН ХУРАЛД ОРОЛЦЛОО.
Тэгү хот, Умард Кёнсан мужийн Олон Улсын хамтын ажиллагааны харьяа Солонгос–Монголын холбооны ээлжит тайлангийн хурал зохион байгуулагдаж, Монгол Улсаас БНСУ-ын Пусан хотод суугаа Консул Ц.Жадамбаа оролцов.

Арга хэмжээнд Умард Кёнсан мужийн захиргааны Олон Улсын худалдааны хэлтсийн дарга И Жэ Хүн, тус холбооны Ким Сан Ён, холбооны Нарийн бичгийн дарга Гүон Гэ Сон, Гэмён их сургуулийн профессор Ким Чол Сү, Монгол оюутны төлөөлөл болон холбооны гишүүд оролцсон юм.

Консул Ц.Жадамбаа нээлтийн үг хэлж, хоёр орны хамтын ажиллагаа, хүмүүнлэгийн ажлыг идэвхтэй зохион байгуулсныг үнэлэн тус холбооны Нарийн бичгийн дарга Гүон Гэ Сонд Талархал гардуулав. Мөн арга хэмжээний үеэр Тэгү хотод суралцаж буй Монголын гурван оюутанд тэтгэлэг олголоо.

Тус холбоо нь 2007 онд байгуулагдсан бөгөөд сүүлийн жилүүдэд хоёр улсын хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр тогтмол үйл ажиллагаа явуулж байна.