МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН САНААЧИЛСАН “ХҮНСНИЙ ХУВЬСГАЛ” ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨРИЙН ХҮРЭЭНД МОНГОЛ УЛСЫН НӨХЦӨЛД ТОХИРУУЛСАН “ӨРХИЙН УХААЛАГ ФАРМ” ТӨСЛИЙН ШИЙДЛҮҮДТЭЙ ТАНИЛЦЛАА.
Монгол Улсаас БНСУ-ын Пусан хотод суугаа Консул Ц.Жадамбаа Газар тариалан, хөгжлийн зөвлөх Чуэ Бён Ху тэргүүтэй Ухаалаг фармын мэргэжилтнүүдийг хүлээн авч уулзлаа.

Өрхийн ухаалаг фарм төслийн шийдлүүдтэй танилцах уулзалт нь хоёр дахь удаагаа зохион байгуулагдаж байгаа бөгөөд энэ удаагийн уулзалтаар БНСУ-ын “Ди Кэй Эко фарм” ХХК захирал Хун Ыи Ги, “Хаппи фарм”ХХК захирал Ким Хун Ги болон Газар тариалан, хөгжлийн зөвлөх Чуэ Бон Ху нар оролцож, Монгол Улсын байгаль, цаг уурын нөхцөлд тохирсон өрхийн ухаалаг фармын шийдлүүдийг гаргаснаа танилцууллаа.

Консул Ц.Жадамбаагийн зүгээс дээрх төслүүдийг Монгол Улсын холбогдох байгууллагуудад үе шаттайгаар уламжилж, хамтын ажиллагааг бүхий л талаар дэмжиж ажиллахаа илэрхийллээ.