БНСУ-ЫН ИРГЭД 90 ХҮРТЭЛХ ХОНОГ МОНГОЛ УЛСАД ВИЗГҮЙ ЗОРЧИНО.
Монгол Улсад 90 хоногийн хугацаанд жуулчлах зорилгоор ирэх БНСУ-ын иргэдийг 2026 оныг дуустал визийн шаардлагаас чөлөөлөх шийдвэрийг Засгийн газрын 2025 оны 12 дугаар 31-ний өдрийн хуралдаанаас гаргалаа.