БАГАНУУР ДҮҮРГИЙН БИЗНЕС ЭРХЛЭГЧДИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАН ЦААШДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР САНАЛ СОЛИЛЦЛОО.

Улсын Их хурлын гишүүн Г.Очирбат тэргүүтэй Багануур дүүргийн жижиг, дунд үйлдвэрлэлийн бизнес эрхлэгчид БНСУ-ын Пусан хотод бизнесийн орчин судлах, туршлага солилцох, цаашдын хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилготой айлчлалын хүрээнд тус хотод зочилж, Монгол Улсаас БНСУ-ын Пусан хотод суугаа Консул Ц.Жадамбаа бизнес эрхлэгчдийг хүлээн авч уулзав.
Уулзалтын үеэр Пусан хотын жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих бодлого, бизнесийн таатай орчин, технологид суурилсан үйлдвэрлэ, хамтын ажиллагааны боломжуудын талаар санал солилцож, Монголын бизнес эрхлэгчдэд нэвтрүүлэх боломжтой сайн туршлагуудын талаар хэлэлцэв. Мөн Багануур дүүргийн үйлдвэрлэл, үйлчилгээний салбарын онцлог, давуу тал, цаашид БНСУ-ын аж ахуйн нэгжүүдтэй хамтран ажиллах боломж, хамтарсан төсөл, хөрөнгө оруулалт татах чиглэлээр ярилцлаа.