images

ҮЛЬСАН ИХ СУРГУУЛИЙН ЭМНЭЛЭГТ МОНГОЛ ЭМЧ НАР ЧАДАВХЖУУЛАХ СУРГАЛТАНД ХАМРАГДАЖ БАЙНА.

Үйл явдлын мэдээ

2025-12-17

14

Монгол Улсаас БНСУ-ын Пусан хотод суугаа Консул Ц.Жадамбаа БНСУ-ын Үльсаны их сургуулийн эмнэлэгт чадавхжуулах сургалтад хамрагдаж буй Монголын эмч нарыг хүлээн авч уулзав.

Уулзалтад Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Уушги, харшил судлалын төвийн дарга Б.Одончимэг тэргүүтэй эмч нар, мөн тус эмнэлэгт сургалтад хамрагдаж буй Эмгэг судлалын үндэсний төвийн лаборант Э.Наранчимэг, Эмгэг судлалын үндэсний төвийн Хүүхдийн эмгэг судлалын тасгийн эмч Н.Батдорж, Улсын хоёрдугаар төв эмнэлгийн Гэмтэл согог, ортопедийн мэс заслын эмч Ч.Очбаяр, Хавдар судлалын үндэсний төв эмнэлгийн Дүрс оношилгооны тасгийн эрхлэгч О.Даваадулам, Үльсаны Их сургуулийн эмнэлгийн Олон улсын эмчилгээний төвийн дарга И Жү Хи нар байлцав.

Уулзалтын үеэр Консул Ц.Жадамбаа чадавхжуулах сургалтад хамрагдаж буй эмч нарт уг сургалтын ач холбогдол, Монгол Улсын эрүүл мэндийн салбарт тулгамдаж буй асуудлууд, тэдгээрийг шийдвэрлэх боломж, цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцов.

БНСУ-ын Үльсаны их сургуулийн эмнэлэг нь Монгол Улсын эрүүл мэндийн салбартай тогтмол хамтран ажиллаж, жил бүр тодорхой тооны эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийг чадавхжуулах сургалтад хамруулсаар ирсэн бөгөөд энэ удаагийн сургалт нь 10 дахь удаагаа зохион байгуулагдаж буйгаараа онцлог юм.

Энэхүү сургалт нь Монголын эмч нарын мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх, орчин үеийн оношилгоо, эмчилгээний арга барилыг нэвтрүүлэхэд чухал хувь нэмэр оруулж байгааг уулзалтын үеэр онцоллоо.