ПУСАН ХОТ, РЭДАСИ ЭМНЭЛЭГЭЭС ЖИЛ БҮР ЗОХИОН БАЙГУУЛДАГ “ЭМНЭЛЭГИЙН ҮЙЛЧИЛГЭЭГ ХУВААЛЦЪЯ” АРГА ХЭМЖЭЭНД ОРОЛЦЛОО.

НСУ-ын Пусан хотын Ким Бён Жүн Рэдаси эмнэлэг нь нийгмийн хариуцлагын хүрээнд “Эмнэлгийн үйлчилгээг хуваалцъя” сайн үйлсийн төслийг 2019 оноос хойш хэрэгжүүлж байна.
Төслийн хүрээнд Пусан хотын захиргаатай хамтран эдийн засгийн боломжгүй, яаралтай мэс заслын шаардлагатай иргэдэд үнэ төлбөргүй оношилгоо, мэс засал, мэс заслын дараах эмчилгээ, хяналтыг үзүүлдэг юм.
Энэ удаагийн арга хэмжээнд Монгол Улсын иргэн П.Лхагва хамрагдаж, мэс засал амжилттай хийгдэн эдгэрэх шатандаа орсон бөгөөд хаалтын арга хэмжээг тус эмнэлгийн байранд зохион байгуулж, арга хэмжээнд Монгол Улсаас Пусан хотод суугаа Консул Ц.Жадамбаа, эмнэлгийн захирал Ким Бён Жүн, холбогдох албан хаагчид, мөн өвчтөн болон түүний гэр бүлийн гишүүд оролцов.
“Ким Бён Жүн Рэдаси эмнэлэг нь 17 жилийн түүхтэй, хөлийн вений судасны өргөсөл өвчний оношилгоо, эмчилгээнд мэргэшсэн, олон улсад магадлан итгэмжлэгдсэн эмнэлэг бөгөөд цаашид ч олон улсын иргэдэд чиглэсэн нийгмийн хариуцлагын сайн үйлсийн төслүүдийг тогтмол хэрэгжүүлэхээр зорьж байна” хэмээн тус эмнэлгийн захирал Ким Бён Жүн онцоллоо.