images

ПУСАН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ШИЛДЭГ”-Г ТОДРУУЛАХ АРГА ХЭМЖЭЭНД ОРОЛЦЛОО.

Үйл явдлын мэдээ

2025-12-03

24

Пусан хотын аялал жуулчлалын холбооны зохион байгуулдаг “Аялал жуулчлалын өдөр”-ийн 52 дахь удаагийн тэмдэглэлт арга хэмжээ зохион байгуулагдлаа.

Тус арга хэмжээнд Үндэсний Ассамблейн гишүүн И Хон Сын, Пусан хотын захирагч Пак Хён Жүн, Пусан аялал жуулчлалын корпорацийн захирал И Жон Шиль, Пусан хотод суугаа гадаад улсын дипломат төлөөлөгчдийн газрын төлөөлөл, ах дүү хотуудын аялал жуулчлалын байгууллагууд болон Монгол Улсаас Пусан хотод суугаа Консулын газрын Дэд консул Б.Билэгсайхан оролцов.

Арга хэмжээ нь тухайн жилийн аялал жуулчлалын салбарын үр дүнг дүгнэхийн зэрэгцээ Пусан хотын олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэх, салбарын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх шинэ зорилт, чиглэлийг тодорхойлоход чиглэсэн нь онцлог байв.

Мөн энэ өдөр ‘Пусан аялал жуулчлалын шагнал’-ын 52 дахь удаагийн шилдгүүдийг тодруулах арга хэмжээ зохион байгуулагдсан юм.