images

СОЛОНГОС ИРГЭДИЙГ ОГШООСОН “АГМАТ” ХАМТЛАГИЙН ТОГЛОЛТ ПУСАН ХОТНОО БОЛЛОО.

Үйл явдлын мэдээ

2025-11-11

13

БНСУ болон Монгол Улсын аймаг, дүүргийн хамтын ажиллагааг өргөжүүлэх ажлын хүрээнд Монгол Улсаас БНСУ-ын Пусан хотод суугаа Консул Ц.Жадамбаа 2025 онд 6-р сард Сасан дүүргийн Засаг дарга Жу Бён Гил-ыг хүлээн авч уулзан, Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүрэгтэй хамтын ажиллагаа тогтоох асуудлаар санал солилцсон юм.

Уулзалтын үр дүнд Пусан хотын Сасан дүүргийн дарга Жу Бён Гил тэргүүтэй холбогдох ажлын алба 2025 оны 7 дугаар сарын 8–12-ны өдрүүдэд Монгол Улсад албан айлчлал хийж, Сонгинохайрхан дүүрэгтэй найрсаг хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурсан юм.

Энэхүү хамтын ажиллагааны гэрээ байгуулагдсан өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх хүрээнд 11 дүгээр сарын 7-ны өдөр Сасан дүүргийн захиргаа болон Сасан дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас хамтран тус дүүргийн байранд “Монголын өдөрлөг” арга хэмжээг амжилттай зохион байгууллаа.

Арга хэмжээнд Консул Ц.Жадамбаа урилгаар оролцож, Монгол, Солонгос хоёр улсын дүүрэг, орон нутгийн түвшний хамтын ажиллагаа, соёлын харилцааг бэхжүүлэхийн ач холбогдлын талаар онцлон тэмдэглэв.

Арга хэмжээний үеэр Монгол Улсаас хүрэлцэн ирсэн “Агмат” язгуур урлагийн хамтлаг язгуур хөгжим, хөөмий, уртын дуу зэрэг уламжлалт болон орчин үеийн уран бүтээлийг хослуулсан үзүүлбэрээр Сасан дүүргийн оршин суугчдад Монголын ард түмний өв соёлыг таниулан хүргэлээ.