images

ПУСАН ХОТОД НЭЭГДЭЖ БУЙ “МОНГОЛ ОЮУН УХААНЫ АКАДЕМИЙН САЛБАР”-Н ЗАХИРАЛ ТЭРГҮҮТЭЙ ТӨЛӨӨЛӨГЧДИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА.

Үйл явдлын мэдээ

2025-11-14

15

Монгол Улсаас БНСУ-ын Пусан хотод суугаа Консул Ц.Жадамбаа Монголын Оюун Ухааны Академийн Солонгос Улс дахь салбарын захирал М.Урантуяа тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

Монголын Оюун Ухааны Академи нь БНСУ-ын Сөүл, Инчон хотуудад сургалтаа амжилттай явуулж байгаа бөгөөд 2026 оны 1-р сараас эхлэн Пусан хотод үйл ажиллагаагаа эхлүүлэхээр төлөвлөж байна. Уулзалтын үеэр Пусан хот болон Консулын тойрогт оршин суугаа Монгол хүүхдүүдэд эх хэлний сургалт зохион байгуулахаар болсоноо танилцууллаа. Мөн оюуны хөгжлийн олон талт хөтөлбөр хэрэгжүүлэх, суралцах арга барилд суурилсан сургалт зохион байгуулах талаар мэдэгдлээ.

Тус Консулын газар нь БНСУ-д амьдарч буй Монгол хүүхдүүдийн эх хэл, соёлоосоо холдох эрсдэлийг бууруулах, эх хэлний мэдлэгийг сайжруулах чиглэлээр холбогдох байгууллагуудтай идэвхтэй хамтран ажиллаж байна. Цаашид БНСУ-д оршин суугаа монгол хүүхдүүдийн эх хэл, соёлын боловсролыг дэмжих, боловсролын чанарыг сайжруулах, тэдний хөгжлийг бүх талаар дэмжсэн үйл ажиллагааг үе шаттайгаар хэрэгжүүлэхээр зорин ажиллаж байна.