images

ТЭГҮ ХОТОД ЯВУУЛЫН КОНСУЛЫН ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЭВ.

Үйл явдлын мэдээ

2025-11-10

24

 Монгол Улсаас БНСУ-ын Пусан хотод суугаа Консулын газар 2025 оны 11-р сарын 08-ны Бямба гарагт Тэгү хот болон тус бүс нутгийн ойр орчмын хотуудад ажиллаж амьдарч буй Монгол иргэдэд Явуулын консулын үйлчилгээ үзүүлэв.

Алслагдмал бүс нутагт оршин суугаа иргэдэд төрийн үйлчилгээг ойртуулах зорилгоор зохион байгуулсан энэ удаагийн арга хэмжээний хүрээнд төрсний бүртгэл, биеийн давхцахгүй өгөгдлийн бүртгэл, итгэмжлэл, нотариатын гэрчлэл болон бусад бусад бүх төрлийн лавлагаа олгох үйлчилгээг үзүүллээ.

Мөн төрийн үйлчилгээнээс гадна банк санхүү, үл хөдлөх хөрөнгийн салбарын байгууллагууд хамтран ажиллаж иргэдэд зөвлөгөө, мэдээлэл хүргэв. Тухйлбал Төрийн банк, “GME”, "Е9 pay" "Инвескор" зэрэг байгууллагууд оролцож, давхардсан тоогоор 112 иргэнд тус тусын чиглэлээр үйлчилгээ үзүүлэв.

Нэг дороос олон төрлийн үйлчилгээг шуурхай хүргэхэд Тэгү хотын “Нэил Монгол цуглаан”-ны пастор Ч.Төмөрбаатар дэмжиж ажиллав.