ГЛОБАЛ ХОТУУДЫН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН АНХДУГААР ДЭЭД ХЭМЖЭЭНИЙ УУЛЗАЛТАНД ОРОЛЦЛОО
Пусан хотын захиргаа болон Пусан хотын Глобал хотуудын аялал жуулчлалыг дэмжих агентлаг (TPO)-аас хамтран зохион байгуулсан “Дэлхийн хотын аялал жуулчлалын анхдугаар чуулга уулзалт” арга хэмжээнд Монгол Улсаас Нийслэлийн Засаг даргын нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч А.Амартүвшин тэргүүтэй төлөөлөгчид оролцсон юм.
“Connecting the Future of Tourism in Busan” уриан дор зохион байгуулагдсан тус чуулганд дэлхийн 14 орны 22 хотын удирдлагууд, аялал жуулчлалын байгууллагууд, олон улсын болон шинжлэх ухаан, бизнесийн салбарын 400 гаруй төлөөлөгч оролцож, хотуудын аялал жуулчлал, тогтвортой хөгжлийн чиг хандлагын талаар санал бодлоо солилцов.
Чуулганы хүрээнд Нийслэлийн Засаг даргын орлогч А.Амартүвшин “Уламжлалт суурьшлын хөгжлөөр хотын хөгжлийн сорилтуудыг даван туулах стратегийг хуваалцах нь”, “Ухаалаг боловсрол” сэдвээр илтгэл тавьж, уламжлалт суурьшлын хөгжлийг дэмжих замаар хотын тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх боломж, туршлагын талаар танилцуулсан юм.
Мөн чуулганы үеэр хотын дарга нарын албан уулзалт, хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурах ёслол, тусгай хэлэлцүүлэг зэрэг арга хэмжээнүүд зохион байгуулагдав. Энэхүү чуулга уулзалт нь хотуудын аялал жуулчлалын хамтын ажиллагааг өргөжүүлэх, тогтвортой хөгжилд чиглэсэн шинэ санаачилгуудыг дэмжихэд чухал ач холбогдолтой үйл явдал боллоо.