ОЮУТАН ЗАЛУУСЫН АВХААЛЖ САМБААГ СОРЬСОН “БИДНИЙ ДЭВЖЭЭ 2025” АНХ УДАА АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.
Монгол Улсаас БНСУ-ын Пусан хотод суугаа Консулын газар 2025 оны 11 дүгээр сарын 1-ний өдөр Пусан хотын Оюутны холбооноос зохион байгуулсан “БИДНИЙ ДЭВЖЭЭ 2025” авхаалж, сэргэлэнчүүдийн анхдугаар тэмцээнийг дэмжиж, идэвхтэй оролцлоо.

Арга хэмжээг нээж Консул Ц.Жадамбаа үг хэлж, Дэд консул Ц.Сийлэгмаа тэмцээний шүүгчээр ажиллав.
Уг тэмцээнд Пусан хотоос гурван баг, Чангвон хотоос нэг баг оролцож, мэдлэг, авхаалж самбаагаа сорин өрсөлдсөнөөр оюутан залуусын дунд хамтын ажиллагаа, нөхөрлөлийг бэхжүүлэх чухал арга хэмжээ болж өнгөрлөө.

“БИДНИЙ ДЭВЖЭЭ 2025” тэмцээнийг санаачлан амжилттай зохион байгуулсан Пусаны оюутны холбооны хамт олон, залуусдаа талархал илэрхийлье. Та бүхний идэвх, оролцоо нь гадаадад суралцаж буй монгол оюутнуудын дунд эв нэгдэл, хамтын ажиллагааг бэхжүүлэх, бүтээлч уур амьсгалыг түгээхэд үнэтэй хувь нэмэр орууллаа.
Арга хэмжээнд Пусаны Шилла их сургуулийн “Эмоци” баг тэргүүн байр, Чангвон хотын Чаншин их сургуулийн “Next Монгол” баг дэд байранд тус тус шалгарлаа.

Нийт оюутнууддаа сурлагын өндөр амжилтыг хүсэн ерөөе!