”CONSUL CUP - 2025” Өмнөд бүсийн Спортын анхдугаар тэмцээн.
Эрхэм хүндэт иргэдээ зохион байгуулах хороонд багууд болон гишүүдийн бүрэлдэхүүн дээр тал бүрээс олон санал ирж байна. Иймд дараах байдлаар эцэслэн шийдвэрлэлээ. Үүнд:
Зохион байгуулах хорооны зүгээс анх гаргасан удирдамжийн дагуу холимог багийн тэмцээн явуулахаар боллоо. Сагсан бөмбөгийн тоглолт дээр талбайд 3 эрэгтэй, 2 эмэгтэй. Гар бөмбөг буюу Волейболын тэмцээнд талбай дээр 4 эрэгтэй 2 эмэгтэй байхаар тогтлоо. Сагсан бөмбөгийн тэмцээнд 9 хүртэл баг. Гар бөмбөгийн тэмцээнд 8 хүртэл баг бүртгэнэ. Жич: Гар бөмбөг 15 оноогоор 3 сэт. Зооны болон медалийн төлөөх бүх тоглолт ижил байна.
Холимог тамирчдын тэмцээн урд өмнө манай бүсэд зохион байгуулагдаж байгаагүй тул онцлогтой. Иргэдийн хүйсийн тэгш оролцоог хангах, амралтын өдөр, заалнаас өгөгдсөн хугацаа буюу 09:00 - 17:00 цагийн хооронд тохируулан зохион байгуулж буй тул хүндэтгэн хүлээн авна уу!
Техникийн зөвлөгөөний хурал онлайнаар 2025.11.12-нд зохион байгуулагдана. Хурлын албан ёсны линкийг бүртгэл хийлгэсэн цахим хаяганд илгээнэ.
Шүүгчид БНСУ-ын мэргэжлийн шүүгчид ажиллана.