МОНГОЛ БРЭНДИЙГ БНСУ, ӨМНӨД БҮСЭД ГАРГАХ САНААЧЛАГА ЭХЭЛЛЭЭ.
“The 1st Global City Tourism Summit” Oлон улсын чуулга уулзалт 2025 оны 10 дугаар сарын 27-ноос 29-ний өдрүүдэд Пусан хотноо зохион байгуулагдаж байна.
Тус чуулга уулзалт нь дэлхийн хотуудын аялал жуулчлалын салбар дахь хамтын ажиллагаагаа өргөжүүлж, шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээ болон аялал жуулчлалын хөтөлбөрийг хамтран хөгжүүлэх зорилготой юм.

Арга хэмжээний хүрээнд Монгол Улсаас БНСУ-ын Пусан хотод суугаа Консулын газар болон “Silk Road Camel Mongolia” төрийн бус байгууллага хамтран “Монгол ноолуурын загварын шоу”-г Пусан хотын Хэүндэ дүүргийн Залуусын гудамжинд амжилттай зохион байгууллаа.

Загварын шоунд Монголын “NOEMI” брэнд оролцож, монгол ноолуураар урласан загваруудыг танилцуулсан юм.