images

АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН САЛБАРТ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ ТАТАХ АНХДУГААР УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

Үйл явдлын мэдээ

2025-10-29

12

The 1st Global City Tourism Summit” “Дэлхийн хотын аялал жуулчлалын анхдугаар чуулга уулзалт”-ын хүрээнд тус Консулын газраас Монгол Улсын аялал жуулчлалын салбарт хөрөнгө оруулалт татах зорилго бүхий “Хөрөнгө оруулалтын форум”-ыг зохион байгууллаа.

Форумын гол зорилго нь Монгол Улсын аялал жуулчлалын салбарыг шинэ зах зээлд нэвтрэх боломжийг нэмэгдүүлэх, хамтын ажиллагааг өргөжүүлэх, гадаадын хөрөнгө оруулалтыг татахад оршив.

Энэхүү арга хэмжээг Монголын аялал жуулчлалын холбоотой хамтран зохион байгуулсан бөгөөд Монголын аялал жуулчлалын салбарт үйл ажиллагаа явуулдаг 20 гаруй байгууллага оролцлоо. Үүнээс 8 байгууллага БНСУ-ын хөрөнгө оруулагчдад өөрийн байгууллагын төсөл, хөтөлбөрийг танилцуулах илтгэл тавьсан юм.