images

”ОЛОН СОЁЛТ ГАДААД ИРГЭДИЙН АРИРАНГ НААДАМ 2025”-Д МОНГОЛ УЛС ГОЛ НЭРИЙН ОРНООР ОРОЛЦОНО

Үйл явдлын мэдээ

2025-10-16

9

Монгол Улс, БНСУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 35 жилийн ойн хүрээнд гадаад иргэдийн хамгийн том баяр “Олон соёлт гадаад иргэдийн наадам” энэ оны 10 дугаар сарын 24-26-ны өдрүүдэд Чанвон хотод зохион байгуулагдах бөгөөд Монгол Улс гол нэрийн орноор оролцоно.

Энэхүү наадамд Монголын Морин хуурийн чуулга урилгаар оролцохын зэрэгцээ жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчид өөрсдийн бүтээлээ сурталчлах, нүүдэлчдийн соёлын өвийг Солонгосын ард түмэнд таниулах юм.

БНСУ-д ажиллаж, амьдарч буй монгол, солонгос иргэд Та бүхнийг өргөнөөр оролцохыг урьж байна.