ЭРХЭМ ХҮНДЭТ ИРГЭН ТАНЫ СОНОРТ
”MAMF-2025” Олон соёлт гадаад иргэдийн Ариранг Фестиваль тун удахгүй буюу 2025.10.24-26 хооронд Чавонг хотноо болно. Монгол улсын иргэд та бүхнийг өргөнөөр оролцохыг урьж байна.
Уг наадамд Монгол улсаас алдарт Морин хуурын чуулга, Хэнтий, Өмнөговь, Архангай аймгийн урлаг, соёл, спортын алдартнууд болон Монголын шилдэг үйлдвэрлэгчид урилгаар оролцоно.
2025.10.26 өдөр “Миний Монгол Наадам” Үндэсний баяр наадам болох бөгөөд Үндэсний улс, аймгийн цолтой 64 бөх хүчийг үзэн барилдаж, гоц мэргэн сур, шагайн харваачид цэц мэргэнээ үзэх болно.
Иргэн та гэр бүл, найз нөхдөөрөө энэхүү арга хэмжээнд өргөнөөр оролцож, Монгол улсынхаа баг, тамирчдыг өргөнөөр дэмжихийг урьж байна.