КОНСУЛЫН ТОЙРОГТ БИЗНЕС ЭРХЛЭГЧ МОНГОЛ УЛСЫН ИРГЭДЭЭ ТУУШТАЙ ДЭМЖИЖ АЖИЛЛАНА.
Монгол Улсаас БНСУ-ын Пусан хотод суугаа Консул Ц.Жадамбаа Гванжу хотын “Соёл” зоогийн газрын үйл ажиллагаатай танилцан, зоогийн газрын захирал Н.Заяатай уулзлаа.
“Соёл” зоогийн газрын захирал Н.Заяа нь Гванжу хотод 11 жилийн турш монгол хоолны газраа тогтвортой, амжилттай ажиллуулж буй бөгөөд энэ хугацаанд Монгол болон Солонгос иргэдэд монгол хоолоор үйлчлэхийн зэрэгцээ тус бүс нутагт оршин суугаа Монгол иргэдэд дэмжлэг үзүүлэх, нийгмийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцох чиглэлээр тууштай ажиллаж ирсэн байна.
Консул Ц.Жадамбаа БНСУ-д ажиллаж, амьдарч буй монгол иргэд, тэр дундаа жижиг, дунд бизнес эрхлэгчдийн оролцоог дэмжих, тэдэнд чиглэсэн мэдээлэл, хууль эрх зүйн туслалцааг сайжруулах, хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр идэвхтэй ажиллахаа илэрхийллээ.